Энэ амралтын өдрүүдэд үзүүштэй нэгэн шоу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард байрлах Наадам центрт болж байна. “Ub tuning 2017” нэртэй энэхүү үзэсгэлэнд хамгийн үнэтэй, содон, өвөрмөц, ховор, чамин, бартаат, спортын гээд төрөл бүрийн шилдэг 200 машин, мотоциклыг олон нийтэд танилцуулж байна.
Монгол инженерүүдийн тоноглосон машинуудыг танилцуулсан энэ шоуг сонирхохоор 200 гаруй үзэгч ирсэн байна.
“UB tuning 2017”-ыг зохион байгуулагч “M77” клубийнхэн 200 машиныг танилцуулна хэмээн мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар 100 гаруй машиныг зогсоолд дараалуулан тавьсан харагдана. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан энэ шоуг сонирхохоор автомашин сонирхогч залуусаас гадна хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд хүртэл иржээ.
Шоунд оролцогчид аль болох чамин ганган машинаа унаж ирнэ хэмээн зохион байгуулагчид ярьж байсан нь энэ өдөр биеллээ олжээ. Энгийн нэгэн “ Верна ”-гаас эхлээд хамгийн ховор “Волга Газ-21” машиныг хөлөглөсөн зочид ч байв.
Машин бүрээ сэтгэл шингээн тохижуулж, өөрчилсөн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Энэ шоу 10 мянган төгрөгийн такстай ба үзэгчид маргааш тасалбараараа шилдэг машинд санал өгнө.
“Манай шоу гурван жилд нэг удаа болдог бөгөөд жилийн жилд цар хүрээгээ тэлсээр байна. Дэлхийд ховор чамин машинуудыг ч энэ шоунаас сонирхох боломжтой юм” гэж Дрифт нэгдэл холбооны ерөнхий шүүгч Д.Баттүвшин ярьж байлаа.
Маргаашийн шоуны үеэр машины дуудлага худалдаа болох бөгөөд “Toyota crown 200”-г дуудлага худалдаанд оруулах аж. Энэ машиныг дуудах эхний үнэ 100 доллар.
Мөн маргааш автомашин сонирхогчдодоо зориулж дрифтийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.