БНХАУ-ын дарга Си Зиньпиний төр барьсан эхний таван жилийн ажлыг тодорхойлох гол үйл явдлуудаас үзвэл цэргийн шинэчлэл онцгой байр суурь эзэлсэн бөгөөд тус улсын улс төрийн хөгжлийн чигийг тодотгов. Зэвсэгт хүчнийг шинэчлэхийн төлөө тэрбээр шийдэмгий ажилласнаар эцсийн дүнд Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА)-д томоохон өөрчлөлт хийлээ. Авлигад идэгдсэн, албан тушаал наймаалцсан хэрэгт татагдсан армийн командлалын дээд бие бүрэлдэхүүний эгнээнд цэвэрлэгээ хийснээс гадна Си Зиньпин армиа өөрчлөн, шинэчилжээ.
Түүний хүчин чармайлт нь Засгийн газрын байгууллагууд болох ХАЧА-ийг удирдах дөрвөн гол газрын нөлөөг бууруулахад чиглэсэн нь иргэний удирдлага доорх Цэргийн төв зөвлөлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ. Тэрчлэн армийг удирдах Зөвлөлтийн маягийн төвлөрсөн системээс Өрнөдийн жишгээр нэгдмэл командлал руу шилжиж, офицерын бие бүрэлдэхүүн дэх гол албан тушаалд залуу боловсон хүчнийг дэвшүүлсэн байна. Хийсэн шинэчлэлийнх нь үр дүн мэдрэгдэхэд цаг хугацаа шаардагдах бөгөөд цаашид ч үргэлжлэх бололтой.
Ирээдүйн удирдагчдын бүрэлдэхүүнийг тодруулах Хятадын Коммунист намын их хуралд оролцох арми болон цагдаагийн төлөөлөгчдийн жагсаалт нь дээд командлалыг шинэчилсэн, түүхэн том өөрчлөлтийн гэрч болох аж.
ХОЛЬСОН ХӨЗӨР
Цэргийн төлөөлөгчдийн 90 хувь нь их хуралд анх удаа оролцож буй нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт. Эрх баригч намын Төв хороон дахь армийн төлөөлөгчдийн ердөө 17 хувь (41-ийн долоо нь) нь албан тушаалаа хадгалж үлдэхээр байгаа нь БНХАУ-ын түүхэн дэх намын цэргийн эрхтнүүдийн дунд эрс шинэчлэл хийснийг харуулж байна.
Цэргийн шинэ удирдлагын бүрэлдэхүүнд Си Зиньпиний эртний хамтран зүтгэгч, генерал Жан Юся, Ли Зочэн, адмирал Мяо Хуа, тэрчлэн арми, флот, Агаарын цэрэг болон стратегийн дэмжлэгийн хүчин багтах бололтой. Хэдийгээр Си Зиньпинд үнэнч хэдий ч тэд хийсэн ажил, туршлага, орчин үеийн цэргийн онолын гүн гүнзгий мэдлэгтэйгээрээ алдартай аж.
Армийн дээд удирдлагын бүрэлдэхүүнд өргөн хүрээтэй өөрчлөлт хийсэн нь Си Зиньпиний засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон халаа, сэлгээ тус улсад болох нь гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Зэвсэгт хүчнээ хяналтдаа авснаар тэрбээр 19 дүгээр их хурлаар Коммунист намынхаа удирдлагад эрс өөрчлөлт хийх боломжтой бүрджээ. 18 дугаар их хурлаас сонгогдсон намын Төв хорооны 376 гишүүний 38 нь (10 орчим хувь) авлигын болон өөр бусад хэргээр хэдийнэ ял шийтгүүлсэн байна. Тэдний дотор Улс төрийн товчооны нэг гишүүн (Чунцин хотын намын хорооны дарга асан Сунь Жэнцай), Төв хорооны 19 гишүүн, 18 орлогч байв.
Үүний сацуу 200 орчим хүн (Коммунист намын Төв хорооны бүрэлдэхүүний 53 хувь) тэтгэвэрт гарч, зарим нь Төв хороонд орох боломжгүй болжээ. Тийнхүү өмнөх их хуралтай харьцуулахад тус хорооны бүрэлдэхүүний 70 хувь нь шинэчлэгдэж, Соёлын хувьсгалын ид үед буюу 1969 онд явуулсан намын есдүгээр их хурлын үеэс хойших боловсон хүчний хамгийн том өөрчлөлт болох гэж байна.
Нэр хүндтэй олон түшмэлийг огцруулсан нь ийм бодлого баримтлахыг илтгэж, мөн авлигатай тэмцэх кампанит ажил явуулсны гол зорилго нь ард олны дунд нэр хүндээ алдаж эхэлсэн эрх баригч намд итгэх итгэлийг сэргээхэд чиглэсэн хэмээн мэдэгдэх боломжийг Си Зиньпинд өгч байна. Үүнтэй зэрэгцэн энэ өргөн хүрээтэй кампанит ажлыг явуулснаар олон дайсантай болсноо Си Зиньпин, түүний ойрын хамтран зүтгэгч, авлигатай тууштай тэмцэгч Ван Цишань ойлгохгүй байх учиргүй.
Армийн удирдлагаас эхэлсэн шинэчлэл иргэний засаг захиргаанд үргэлжлэх юм.
Авлигатай тэмцэх хүрээнд зөрчил гаргасан хэмээн тийм олон түшмэлийг буруушааснаар тэд бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхдээ улстөрийн үнэлэмжээ алдахаас болгоомжилт буй. Магадгүй ийм учраас тус улсын хүн амын эрх ашигт нийцэж буйг янз бүрийн аргаар харуулах замаар улс төрийн зорилгоо олон нийтээр дэмжүүлнэ хэмээн тэд найдаж байна.
Тиймээс цэргийн шинэчлэл нь армидаа тавих иргэдийн хяналтыг чангатгах, командлалын бүтээмжийг дээшлүүлэх, стратегийн зорилгуудыг эргэн авч үзэх аргаар хийхэд чиглэжээ. Энэ бүгдээс харвал нөгөөдөр эхлэх их хурлаар эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд тус болох учиртай бүтцийн өөрчлөлтүүдээ зарлана. Улс төрийн товчооны байнгын хороо гэгдэх хүчирхэг бүтцийн бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөх бол?
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СҮР ХҮЧ
Одоогийн Улс төрийн товчоон дахь, Си Зиньпиний итгэлт хүмүүс бол Коммунист намын Төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаншу, тус хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч Жао Лэзи нар байнгын хорооны бүрэлдэхүүнд багтах бололтой.
БНХАУ-ын даргыг Жэзян мужид ажиллаж байх үеэс хамтран зүтгэж яваа, зах зээлийн шинэчлэл хийх чиглэлийг тууштай баримтлагч болох тус мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Миньэр, Ли Цян, Цай Ци нар Улс төрийн шинэ товчоонд байр суурь эзлэх, эхний хоёр нь байнгын хороонд нэр дэвших магадлалтай буй.
Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Хань Жэн, Санхүү, эдийн засгийн хорооны захирал Лю Хэ нарын туршлагатай эдийн засагчид их хурлын дараа салбартаа өндөр албан тушаал хаших бололтой.
Хэдийгээр нэр дэвшүүлсэн дээрх хүмүүс Си Зиньпинтэй холбоотой ч тэдний олонх нь Төв хороонд ажиллаж байсан аж.
Өнөөгийн төрийн тогтолцооны гол шалгууруудад, тухайлбал, насны хувьд дээр нэр дурдсан хүмүүс нийцэж байгаа нь тэд цаашид албан тушаал ахих боломжтойг харуулж байна.
Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлын дараа тус улсын эрх баригчдын олонх нь 1960-аад оныхон байх нь. Шинэ Улс төрийн товчоо, байнгын хорооны бүрэлдэхүүнд Си Зиньпиний өмнөх үеийнхний хамтран зүтгэгч болох хэд хэдэн хүн орох бололтой.
Хятадын дарга асан Зян Зэминий үеийн Сюй Цилян одоогийн даргатай сайн харилцаатай байдаг тул их хурлын дараа Улс төрийн товчоо, Цэргийн төв зөвлөл дэх албан тушаалаа хадгалан үлдэх магадлал өндөр байна.
Тийнхүү улс төрийн нэгдмэл бүтцийн хүрээнд улс төрийн өрсөлдөгчдөө Си Зиньпин нэгтгэж чадах, эсэх нь асуулт болон үлдлээ. “Тогтсон дүрэм журмаа мөрдөж, эрх мэдлээ эв найртай шилжүүлэх нь тус улсын ирээдүйд чухал юм. Энэ асуудлыг түүний баг хэр амжилттай шийдэх нь тус улсын засаг захиргааны бусад алдаа, онооноос илүүтэй дотоод, гадаадын ажиглагчдын анхаарлыг татаж байна” гэж АНУ-ын Брукингийн хүрээлэнгийн Хятадын төвийн захирал бөгөөд жинхэнэ гишүүн Чэн Ли бичжээ.