Манай хөлбөмбөг сонирхогчдын сайн танил Зөвлөлт-Украины алдарт “Динамо Киев” клубийн бүх цаг үеийн шилдэг гарааны бүрэлдэхүүнийг тус улсын спортын сэтгүүлчид тодруулсныг танилцуулъя.
1. Евгений РУДАКОВ
Тоглосон хугацаа: 1964-1977
Тоглолт: 298
Түүхчид санал нэгтэйгээр Рудаковыг “Динамо Киев”-ийн бүх үеийн шилдэг хаалгачаар тодруулжээ. Тэрбээр 1960-аад оны дундаас тодрон гарч ирж, клубийнхээ болон шигшээ багийнхаа хамгийн шилдэг тоглогч болсон юм. Ялангуяа үндсэн хаалгачаар тоглосон 1965-1966 оны улиралд 29 тоглолтод ердөө 10-хан бөмбөг алджээ. Улмаар “World cup- 1966”-гийн сорилго тэмцээний 11 тоглолтод оролцохдоо есөд нь хаалгаа хуурай манасан аж. Харин азгүй тохиолдлын улмаас 1970 оны ДАШТ-д оролцсонгүй. Хяналтын тоглолтод зүүн гараа хугалсан байна.
Гэсэн ч жилийн дараа ЗХУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч чадав. Агуу хаалгачийн карьерын сүүлийн жилүүд тийм ч дардан байсангүй. Тухайлбал, Мюнхенгладбахын “Борусси”-тай хийсэн Аваргуудын цомын хагас шигшээгийн хариу тоглолтод цаг дуусахаас найман минутын өмнө бүдүүлэг алдаа гаргасны улмаас гоол алдаж багаа хөөдөж байв. Үүнээс хойш тэрбээр ахиж үндсэн бүрэлдэхүүнд гарсангүй. Рудаковыг зодог тайлахад түүнд зориулсан үдэлтийн тоглолт хийгээгүй гэдэг.
Нөөц тоглогч: Виктор Чанов
2. Владимир БЕССОНОВ
Тоглосон хугацаа: 1976-1990
Тоглолт: 316
Гоол: 32
Алдарт дасгалжуулагч Валерий Лобановский “Эцэс төгсгөлгүй тоглолт” номдоо “Бессонов шиг байрлалдаа шилдэг тоглолт үзүүлдэг хөлбөмбөгчнийг би хараагүй” хэмээн дурдсан байдаг. Сонирхолтой нь гараагаа довтлогчоор эхэлжээ. 1977 оны залуучуудын ДАШТ-ий үеэр Пеле, Луис Менотти нар түүнийг ихэд үнэлж байв. Харин Лобановский тэр тэмцээний дараа Бессоновыг баруун жигүүрийн хамгаалалтад тоглуулах болжээ. Харамсалтай нь Владимир олон удаа хүндээр гэмтжээ. 1976-1988 оны хооронд тэрбээр том, бага 80 гаруй бэртэл авч байсан гэдэг.
Нөөц тоглогч: Олег Лужный
3. Сергей БАЛТАЧА
Тоглосон хугацаа: 1978-1988
Тоглолт: 284
Гоол: 7
20-хон настай хүүд Лобановский тэр үеийн Европын шилдэг багуудын нэг “Динамо”(Киев)- гийн төвийн хамгаалалтыг хариуцуулж байснаас хэр зэрэг итгэл хүлээлгэсэн нь харагдана. Бөмбөгийн төлөөх тэмцэлд ялж байж л санаа нь амардаг, мэдрэмжтэй Балтача өсгийний гэмтлээс болоод ердөө 15-хан жил хөлбөмбөг тогложээ. Дээрх бэртэл нь түүнийг 1986 оны ДАШТ, 1988 оны Европын АШТ-ийг өнжихөд хүргэсэн юм. Сергей 1988 онд Английн “Ипсвич таун”-тай гэрээ байгуулснаар будант Альбионд хөл тавьсан Зөвлөлтийн анхны хөлбөмбөгчин болсон билээ.
Нөөц тоглогч: Вадим Соснихин, Михаил Фоменко
4. Василий ТУРЯНЧИК
Тоглосон хугацаа: 1959-1969
Тоглолт: 318
Гоол: 13
60-аад оны эхний хагасыг хүртэл хөлбөмбөгт гурван хамгаалагчтай “дубль-вэ”, дөрвөн хамгаалагчтай бразил систем, таван хамгаалагчтай каттеначчо гэсэн 3-4 хувилбарыг өргөн хэрэглэдэг байв. Харин Зөвлөлтийн дасгалжуулагч Виктор Мастов төвийн хамгаалагчийн өмнө “цэвэрлэгч” буюу тулгуурын хагас хамгаалагчийг тоглуулах санаачилга гаргасан нь одоо ч ашиглагдаж байна. Үнэндээ Маслов Василий Турянчик дээр тулгуурлан уг схемийг бодож олсон гэдэг.
Талбайн гадна жентлемэн шиг биеэ авч явдаг Турянчик талбай дээр эр зориг, тэмцэгч чанараараа хамт олноо үлгэрлэдэг нэгэн байлаа. Баг нь бөмбөг эзэмшиж байх үед тэр хэдийнэ айлын талбайд нэвтэрчихсэн довтолгоо зохион байгуулалцаж заримдаа гоол ч хийж (1961 онд “Торпедо”-той хийсэн аваргын төлөөх нэмэлт тоглолтод хожлын бөмбөгийг оруулсан) байлаа. Василий Киевийн багт таван улирал тоглохдоо ЗХУ-ын АШТ-ээс гурван алт, хошой мөнгөн медаль хүртжээ.
Нөөц тоглогч: Олег Кузнецов
5. Анатолий ДЕМЬЯНЕНКО
Тоглосон хугацаа: 1979-1992
Тоглолт: 390
Гоол: 34
Демьяненко хөлбөмбөгт хагас хамгаалагчид голлох үүрэгтэй болохыг нотолж чадсан. “Динамо”-гийн эцэж цуцашгүй ахлагч нэг тоглолтод дунджаар 15 км гүйдэг байсан гэх судалгаа байдаг агаад нөхөд нь түүнийг 180 минутын турш өндөр ачаалалтай тоглох чадвартай гэж ярьдаг байв. Ялангуяа 1985 онд Анатолий оргил тоглолтоо үзүүлж, 15 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтад дээгүүр бичигдсэн удаатай. Тэр жил ЗХУ-ын шилдэг хөлбөмбөгчин хэмээх алдрын төлөө түүнтэй өрсөлдөх хүн гараагүй гэдэг.
Нөөц тоглогч: Виктор Матвиенко
6. Анатолий КОНЬКОВ
Тоглосон хугацаа: 1975-1981
Тоглолт: 232
Гоол: 11
Энэ байрлал өрсөлдөгч олонтой. Нэрлэвэл 1950-60-аад оны “Динамо”-гийн бэлгэ тэмдэг болсон Юрий Войнов, ЗХУ-ын олон удаагийн аварга, 1960 оны Европын аварга Питер Войнов нарыг хэлж болох. Харин Лобановский “Эцэс төгсгөлгүй тоглолт” номдоо Анатолий Коньковыг хамгийн шилдэг нь, Беккенбауэрын түвшний тоглогч гэж үнэлсэн байдгийг үндэслэн ялагчаар тодрууллаа.
Нөөц тоглогч: Юрий Войнов
7. Владимир МУНТЯН
Тоглосон хугацаа: 1965-1977
Тоглолт: 337
Гоол: 63
Мунтян 1966 онд “Динамо Киев”-ийн нэгдүгээр багт дэвшсэн ч үндсэн бүрэлдэхүүнд орохын тулд хоёр жилийг зарцуулжээ. Харин 1969 оноос “цоорч”, клубийнхээ төдийгүй шигшээ багийн гол тоглогчдын нэг болсон аж. Дэлхий дахин Блохиныг мэддэг болохоос өмнөхөн буюу 1975 он хүртэл тэрбээр багийнхаа од нь байв. Владимир 1977 онд “Динамо”-г шуугиантайхан орхисон. Учир нь шигшээ баг болон “Динамо”-гийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг Лобановский, Базилевич нар түүнийг Монреалийн олимп руу авч явсангүй.
Тэднийг далайн чанадаас хожигдоод ирэхэд шүүмжлэл, зэмлэл угтаж байлаа. Кампанит ажлыг удирдсан хүмүүсийн нэг нь Мунтян гэдэг нь тодорхой болсноор дасгалжуулагч, багийн лидер хоёрын харилцаа улам муудав. Ингээд жилийн дараа Мунтян Киевийн СКА руу оджээ. Тэрбээр өндөр техниктэй, талбайг маш сайн хардаг, богинохон хугацаанд хурдан сэтгэж, хамгийн ашигтай хувилбарыг сонгодог тоглогч байв.
Нөөц тоглогч: Александр Заваров
8. Леонид БУРЯК
Тоглосон хугацаа: 1973-1984
Тоглолт: 355
Гоол: 71
Буряк барагтай л бол дүрэм зөрчдөггүй, дээр нь торгуулийн цохилтыг гайхалтай гүйцэтгэдэг тоглогч байв. 1980 онд “Спартак”-тай хийсэн “Золотой матч”-ийн хувь заяаг тэрбээр стандарт цохилтоороо эргүүлж байсан түүхтэй. Блохин тэр хоёрын хослон тоглолт амжилтад хүрч, хөлбөмбөгийн мэргэжилтнүүдээс “Б-Б” хэмээх алдрыг хүртжээ.
Нөөц тоглогч: Владимир Веремеев
9. Виктор КОЛОТОВ
Тоглосон хугацаа: 1971-1981
Тоглолт: 257
Гоол: 80
“Хэрвээ одоогийнх шиг сарын шилдэг гоолыг тодруулдаг байсан бол түүнд Колотовын олон шилдэг гоол орох байсан” хэмээн Лобановский өгүүлжээ.
Нөөц тоглогч: Алексей Михайли ченко
10. Андрей ШЕВЧЕНКО
Тоглосон хугацаа: 1994-1999, 2009-2012
Тоглолт: 172
Гоол: 83
Дорнод Европоос мэндэлсэн хамгийн том од. Супер довтлогчид байх бүхнийг цогцлоосон Шевченко “Динамо”-д найман улирал хүчин зүтгэхдээ 83 гоол оруулжээ.
Нөөц тоглогч: Владимир Онищенко
11. Олег БЛОХИН
Тоглосон хугацаа: 1969-1987
Тоглолт: 511
Гоол: 236
70-аад оны сүүлч 80-аад оны эхэн үеийн ЗХУ-ын шилдэг хөлбөмбөгчин Олег Блохин тоглосон тоглолт, оруулсан бөмбөг, авсан цом... гээд бүхий л номинацад дээд амжилт эзэмшдэг. Тэрбээр 16 жилийн турш “Динамо” болон ЗХУ-ын шигшээ багийн үндсэн тоглогч байв.
Нөөц тоглогч: Игорь Беланов, Сергей Ребров