Өнгөрсөн долоо хоногт нэг автобусанд утааны шүүлтүүр тавихад 45 сая төгрөг зарцуулна гэх мэдээлэл гарах болсон бөгөөд яагаад ийм үнэтэй, ямар учиртай шүүлтүүр болохыг тодруулахаар Нийслэлийн тээврийн газартай холбогдлоо.
Шүүлтүүрийг суурилуулах, худалдан авах нийт зардал ойролцоогоор 40 сая төгрөг болох юм байна
Анх 2016 оноос шатахуун түгээгүүрийн газруудад Евро-5 стандартын шатахууныг борлуулж байгаа гэсэн сурталчилгаа явах болжээ. Энэ нь шатахуунд агуулагдах хүхрийн агууламж 50ppm байх ёстой гэсэн үг юм.
Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах газраас тухайн үед таван өөр газраас дизель түлш худалдан авч, шинжилгээ хийлгэхэд гурван дээжээс нь 2000ppm илэрсэн бол хамгийн бага хүхрийн агууламжтай дээж нь 70ppm байжээ.
Энэ нь Евро-5 байтугай Евро-4 стандартыг ч хангахгүй шатахуун байсан гэсэн үг юм. Ингээд шатахууны стандарт хангагдахгүй, хүхэр өндөртэй шатахуунд зориулсан үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.
Үүний нэг арга нь Улаанбаатар хотын шугамын автобуст DPF шүүлтүүр суурилуулж, тортогжилтыг бууруулах аж. Шүүлтүүрийг суурилуулах, худалдан авах нийт зардал ойролцоогоор 40 сая төгрөг болох юм байна.
Энэхүү асуудлаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагаас тодруулахад
Автобусанд туршилтаар утааны тортог бууруулах төхөөрөмж 45 сая төгрөгөөр тавина гэсэн?
- Япон улсад үйлдвэрлэсэн DPF буюу дизель түлшний тортог бууруулах шүүлтүүрийг JICA-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд туршилтаар 24 автобусанд суурилуулах санамж бичигт гарын үсэг зураад байна. 2016-2017 онд энэхүү төхөөрөмжийг нэг автобусанд туршиж үзсэн.
Энэхүү төхөөрөмж нь автобуснаас ялгарч буй тортгийг 80 хувь хүртэл шүүдэг юм. Гол шалтгаан нь одоо нийслэлд ашиглаж буй автобуснуудын дийлэнх нь өндөр насжилттай, хуучин учраас ялгаруулах утааны хэмжээ их байна.
Нэг зүйлийг сануулахад уг ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газар болон Нийслэл хотын төсвөөс мөнгө гаргаагүй, цаашид ч гаргахгүй байхаар төлөвлөсөн. Эхний ээлжид 20-30 автобусанд туршилтаар нэвтрүүлж, хоёрдугаар шат амжилттай болбол цаашид бүх автобусандаа нэвтрүүлье гэж төлөвлөж байна.
Нэг шүүлтүүрийнх нь үнэ 45 сая төгрөг үү?
- Яг өнөөдрийн байдлаар эцсийн үнэ хараахан гараагүй байна. Зах зээлийн ханшаар нэг DPF шүүлтүүрийн үнэ ойролцоогоор 12 сая төгрөг, суурилуулалтын хөлс гэж бас бий. Гэхдээ нэг шүүлтүүрийг 250 километр тутамд цэвэрлэж байх ёстой, түүнчлэн манай автобуснууд өдөрт 200-300 километр зам туулдаг.
Тиймээс бид нэг автобусанд гурван шүүлтүүр давхар тавиад, цэвэрлэх хугацааг хүлээхгүйгээр ажиллуулъя гэсэн санал тавьсан. Ингээд ойролцоогоор нэг автобусанд тавих шүүлтүүрийн нийт үнэ 40 сая орчим төгрөг болж байгаа хэрэг.
Энэхүү шүүлтүүрийг суурилуулснаар нэг автобуснаас ялгарах тортгийн хэмжээ 78 хувиар буурна гэж төслийн судалгаанд дурджээ.
DPF буюу Дизель түлшнээс ялгарах тортгийг шүүх шүүлтүүрийг 1985 оноос анх автомашинд нэвтрүүлжээ. Ялангуяа хүнд даацын, дизель хөдөлгүүртэй ачааны тэрэг, автобуснуудад суурилуулах болсон аж.
2002 онд Япон улсад ийм шүүлтүүргүй ачааны тэргийг хотод орохыг хориглосон бол 2004 онд Нью Йорк хотод дизель хөдөлгүүртэй, хүнд даацын тэргэнд DPF шүүлтүүр суурилуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.
Хэдийгээр шүүлтүүрийн хувьд агаар орчинд эерэг нөлөөтэй ч, эвдэрч гэмтсэн тохиолдолд зардал өндөр байдаг аж.