Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг БНСУ-ын Косин их сургуулийн Госпел эмнэлэгтэй хийсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд хөхний хавдартай нэг төрийн тусгай албан хаагчийг үнэгүй эмчлүүлэхээр болжээ.
Дараах шаардлагыг хангасан албан хаагчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг 100 хувь даах юм.
Тухайлбал,
- Төрийн тусгай албан хаагч байх
- Хөхний хавдар оношлогдсон байх
- Холбогдох оношилгоо, шинжилгээний материал бүрдүүлсэн байх
- Виз авахад ямар нэгэн зөрчилгүй байх зэрэг болзлыг хангасан бол Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хандана.
Нийт саналуудыг нэгтгэн БНСУ-ын Косин их сургуулийн Госпел эмнэлэгт хүргүүлэх бөгөөд шаардлага хангасан нэг хүн тус эмнэлэг эмчлүүлэх эрхтэй болох аж.