НӨАТ-ын сугалааны 27 дахь удаагийн тохирлоор 100 сая төгрөгийн азтан өнөөдөр урамшууллын батламжаа гардан авлаа.
Сугалаанд нийт 269392 азтан тодорчээ. Эдгээрээс 100 сая төгрөгийн эзнээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн Х.Батдулам болсон байна. Харин азтануудын төлөөлөл болж өнөөдөр тэрбээр батламжаа авлаа.
100 сая төгрөгийн азтан Х.Батдулам:
“Би огт азтан болно гэж бодоогүй. Вива-Сити дэх дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн. Тэгээд 100 сая төгрөгийн азтан боллоо. Маш их баяртай байна. И-баримтны сугалаа үнэхээр үнэн байдаг юм байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Түүнтэй хамт 4 сая төгрөгийн азтан Д.Чимэдноров, 20 сая төгрөгийн азтанууд батламжаа авлаа.
Манай улсын Татварын албаны нэгдсэн системд нийт 83’356 аж ахуй нэгж холбогдож, иргэдэд сугалааны дугаар /QR код/ бүхий 398’274’282 ширхэг төлбөрийн баримтыг олгожээ.
Эдгээр олгосон баримтаас 211’826’112 ширхэг төлбөрийн баримт системд баталгаажсан. Татварын ерөнхий газраас 2017 оны 10 сарын байдлаар 615’310 иргэнд 48,9 тэрбум төгрөгийн буцаан олголтын урамшуулал олгохоор тооцоолсон байна. Үүнээс 6,9 тэрбум төгрөгийг сугалааны урамшуулалд олгоод байгаа аж.
Харин татварын ерөнхий газраас И-баримт НӨАТ-ын сугалааны талаарх худал мэдээлэлд автахгүй байхыг иргэддээ сануулсан юм.
А.Билгүүнгэрэл