Сангийн яамнаас ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариу ирснийг эмч, багш, соёл урлагийн ажилтнууд эсэргүүцэн ОУВС-гийн гадна жагслаа.
Жагсаалд эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн 200 гаруй ажилтнууд оролцов.
Эрүүл мэндийн салбарынхан ОУВС-нд хандан “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж, хэлэлцээрт орох боломжийг бүрдүүлэх”-ийг шаарджээ.
Харин “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” энэ оны 10-12 дугаар сарын цалинг 50 хувиар, 2018 оны нэгдүгээр улиралд 50 хувь, 2018 оны дөрөвдүгээр улиралд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан аж.
Гэвч шаардлагын хариу одоог хүртэл ирээгүй аж. Засгийн газар шаардлагын хариуг энэ сарын 20-ноос өмнө ирүүлэхгүй бол эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан энэ сарын 23-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэв.
“Багш нар эрхийнхээ хүрээнд ОУВС-нд шаардлага хүргүүлсэн. Засгийн газар ОУВС-нд тодорхой гэрээний дагуу багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн нөхцөлтэй гэрээг хийсэн. Бид эрх баригчдыг энэ шийдвэрээ эргэн харж гэрээгээ өөрчлөхийг хүсэж байна” гэж цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав хэлэв.
Багш нар тэдний амьдралын тухай 35 мянган захидлыг Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.
Б.Цэрэнханд