С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ баг эдгээр өдрүүдэд Буриадын нийслэл Улаан-Үүд хотноо “Кубок Открытие Сезона” тэмцээнд оролцож байна. Тэмцээний “В хэсэг”-т Улаан-Үүдийн шилдэг багуудтай таарсан манай футзалын үндэсний шигшээ эхний хоёр тоглолтдоо хожиж, зургаан оноотой хэсгээ тэргүүлээд эхэллээ.
Улаан-Үүдийн хамгийн хүчирхэг багуудын нэг “МФК Лара”-тай эхний тоглолтоо хийхэд манай багаас Г.Батцэнгэл /15’, Э.Пүрэвдорж /30’, Г.Цолмонбаатар /32’/ нар гоол оруулж 2:3-аар хожлоо. Харин хоёр дахь тоглолтдоо “Росгвардия Кречет” багийг 5:1-ээр илүүрхэхэд П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Г.Цолмонбаатар, А.Тэмүүжин, Э.Бат-Оргил нар гоол оруулжээ. ,
Футзалын үндэсний шигшээ баг өнөөдөр 21:00 цагаас “Байкал Авто Трак”-тай, маргааш 19:30 цагаас “ВСГУТУ” багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Ирэх сарын 04-06-ны хооронд Тайланд улсад “Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн”-д оролцох үндэсний шигшээ багийнхандаа амжилт хүсье.