Европын Холбооноос гарсны дараа Британийн үндсэн хуульд ялгаварлан гадуурхалтын эсрэг “Эрх тэгш байх үндсэн эрх”-г оруулж өгөхийг засгийн газрын мэргэжилтнүүд сайд нараас хүслээ.
ЕХ-оос гарах дээрээ хүрвэл Европын хууль одоогоор хангаж байгаа “Аюулгүй байдлаа Британичууд алдах болно” гэдгийг тэгш байдал болон хүний эрхийн байгууллагаас анхаарууллаа.
Ирээдүйн төлөвлөгөөгүйгээр ЕХ-оос гарвал арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт өртсөн хүмүүс ажил олгогч болон төр засгийн эсрэг хуулийн арга хэмжээ авч чадахгүйд хүрнэ.
Хүний эрхийн хорооноос ЕХ-ны үндсэн эрхийн зүйл заалтыг тэр чигээр нь Британийн үндсэн хуульд оруулахыг хүсэж байгаа бөгөөд ингэж чадвал ЕХ-оос гарсны дараа ард иргэдийн эрх зөрчигдөхгүй байж чадна гэжээ.
Тэгш байдал болон хүний эрхийн хороо хэлэхдээ уг хуулийг баталснаар ЕХ-ны хуулийн 21-р зүйлд тусгагдсан үл ялгаварлах, эрх тэгш байдлыг хамгаалах хамгаалагч болох болно гэжээ.
Э.Хонгорзул