ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Казахстан улсын Жамбул мужийн “Гвардейский” цэргийн баазын сургалтын төвд болсон билээ. Уг тэмцээнд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлах ахлагч Э.Баясгалантай ярилцлаа. Тэрбээр багаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан гэв.
-“Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Завхан аймгийн Сонгино суманд төрж өссөн. Хүүхэд байхаасаа л цагдаа эсвэл цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Учир нь аавын маань төрсөн дүү цагдаагийн албанд хүчин зүтгэдэг байсан. Авга эгч маань манайхаар орж гарахдаа дүрэмт хувцастайгаа ирнэ. Түүнийг хараад л хамгийн сайхан мэргэжил бол цэрэг, цагдаа юм шиг санагддаг байв. Манай ангийнхан эмч, багш, жолооч болно гээд л нэг намар өнгөрөх төдийд санаа бодол нь 100 удаа хувирна.
Харин надад том болох тусам мөрөөдлөө биелүүлж, цэргийн хүн болох хүсэл улам их төрдөг байв. Би сурагч байхаасаа л хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан юм. Тэр хичээл зүтгэл маань 10 жилээ төгсөөд мөрөөдлөө биелүүлэхэд ихээхэн нөлөөлсөн шүү.
Манай ангид Батлан хамгаалахын их сургуулийн мэргэжлийн зэргийн мэргэн буудагчийн хуваарь ганц л ирсэн юм. Надаас гадна манай ангийн есөн залуу тэр хуваарь дээр өрсөлдсөн. Миний хувьд онолын хичээл дээр босго оноо тэнцсэн байлаа. Ингээд гар дээр суниалт, гэдэсний таталт зэрэг биеийн хүчний шалгалт өгч, нэгдүгээрт жагсаж, тэнцсэн. Цэргийн албанд хүчин зүтгэх ажил, амьдралын гараа маань ингэж эхэлсэн. Одоо Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн нэгдүгээр мото буудлагын хороотын хоёрдугаар салаанд салааны захирагчийн орлогчийн алба хашиж байна.
Биднийг дайн тулаан биш 40-50 хэмийн халуун угтсан
-Хөдөөнөөс хотод шилжин суралцахаар ирэхэд ямар санагдаж байсан бэ. Бусад мэргэжлээс илүү тушаал гүйцэтгэдэг цэрэг хүн байна гэдэг ихээхэн тэсвэр, тэвчээр шаардах болов уу. Мэргэжилдээ шантарч байсан уу?
-Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн буудагчийн ангид нэг жилийн хугацаатай суралцахаар 2009 онд анх хотод ирж байлаа. 2010 онд сургуулиа дүүргээд Дархан-Уул аймагт байрлах Зэвсэгч хүчний 330 дугаар ангид мэргэн буудагчаар хуваарилагдсан. Цэрэг хүний хувьд анх удаа ажлын талбар дээр гарч байгаа нь энэ.
Нэрнээсээ ч тэр мэргэн буудагч хүн байгаа шууд онож буудах ёстой байдаг. Энэ албанд тэнцэхийн тулд би маш их хичээсэн. Есөн настайгаасаа сургуулиа төгсөх хүртлээ аавтайгаа хамт ан гөрөөнд их явдаг байсан нь нөлөөлсөн байх гэж боддог. Тэр үед ангийн калибр буугаар буудаж, сурсан юм. Сургуульд орохдоо буудаад сурчихсан байсан учир суралцахад илүү дөхөм байсан. Гэхдээ л багшийн заасан онолыг практик дээр хэрэгжүүлнэ гэдэг амаргүй даваа байсныг нуух юун. Анх цэргийн сургуульд ирэхэд хувцас тарааж өгсөн юм.
Өглөө унтаж байтал бүрээ дуугарч, босох команд өгөхөд нь сэрж билээ. Халуун наранд өдөржин хөдөлгөөнгүй зогсохоос эхлээд цэргийн хүний даван туулах ёстой шалгуур гэж бий. Хүйтэн ус байхгүй үед ам цангахын эрхэнд хав халуун ус балгадаг л юм билээ. Ер нь өөрийгөө хаана ирчихэв дээ гэж бодож шантрах үе бишгүй л тохиолдсон. Байнгын бэлтгэл сургуулилалт хийж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Цэрэг хүн нэг удаа ч зүгээр суудаггүй. Ингээд Дархан-Уул аймагт гурван жил ажиллаж, Налайхын Зэвсэгт хүчний 350 дугаар ангийг анх нээгдэхэд нь тасгийн захирагчийн албан тушаалд томилогдож, дараа жил нь салааны захирагчийн орлогч болж өнөөг хүртэл албан үүргээ гүйцэтгэж байна.
- Есөн настайгаасаа сургуулиа төгсөх хүртлээ аавтайгаа хамт ан гөрөөнд их явдаг байсан нь нөлөөлсөн байх.
- Халуун наранд өдөржин хөдөлгөөнгүй зогсохоос эхлээд цэргийн хүний даван туулах ёстой шалгуур гэж бий.
- Тэмцээн нэг бүрийн сорил, хослолын сорил, мэргэн буудагчийн буухиа гэсэн гурван үе шаттай 10 төрлөөр явагдаж, манайх багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан.
-Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан гэж сонссон. Мэргэн буудагч хүний хувьд хүн рүү онилохоос өөр аргагүй байдалд орж байсан уу. Хэрэв ийм байдалд орвол яах вэ?
-Өмнөд Судан улс руу би Монгол Улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжээр 2012 онд явсан. Онгоцноос буугаад автобус руу 200 метр явахын хооронд л хайлж урссан даа. Биднийг дайн тулаан биш 40-50 хэмийн халуун уур амьсгал угтсан. Суданы нэгдүгээр ээлжинд 850 хүн явсан юм. Манай монгол цэргүүд эргүүл, баазын харуул хамгаалалт, цувааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байлаа. Миний хувьд дайны халуун цэг дээр очиж, хүн рүү буу шагайж, онилох нөхцөл байдалд орж байгаагүй. Гэхдээ цэргийн хүн тушаалаар явдаг шүү дээ. Дээрээс ямар даалгавар өгнө тэрийг нь биелүүлэх ёстой.
Эргээд бодоход, монгол цэргүүд бусад орны цэргүүдээс дасан зохицохдоо илүү юм шиг санагдсан. Суданд үүрэг гүйцэтгэж байхад элдэв янзын л юм тохиолдож байсан. Цэргийн нууц учраас хамаагүй юм ярьж болохгүйг маань ойлгоорой.
-Цахим ертөнцөд “Армийн дэлхийн аваргын мэргэн буудагчийн тэмцээн. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлах ахлагч Э.Баясгалан” гэсэн тайлбартай бичлэг цацагдаж, олон хүн үзэж, бахархаж буйгаа илэрхийлсэн. Оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юү. Ямар амжилт гаргасан бэ?
-Казахстан улсад өнгөрсөн наймдугаар сард “Мэргэн буудагчийн зааг” гэдэг тэмцээн болсон. Тэмцээнд Азербайжан, Армен, Бангладеш, Беларусь, Венесуэл, Грек, Зимбабве, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Кыргызстан, Монгол, ОХУ, Тайланд, Узбекистан, ӨАБНУ зэрэг 17 орны 102 мэргэн буудагч оролцсон.
Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинд ахлагчийнхаа албанд зүтгэх бодолтой
Тэмцээн нэг бүрийн сорил, хослолын сорил, мэргэн буудагчийн буухиа гэсэн гурван үе шаттай 10 төрлөөр явагдаж, манайх багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Багийн ахлагчаар ЗХЖШ-ын зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр, шүүгчээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбат нар оролцсон.
-Манайхан бусад орны тамирчдаас юугаараа илүү бас дутуу байсан бэ. Энэ удаагийн тэмцээнээс ямар туршлага хуримтлуулав. Өмнө нь ийм төрлийн тэмцээнд оролцож байв уу?
-БНХАУ-ын Хэбэй мужийн мото механикжсан явган цэргийн академийн мэргэн буудагчийн курсэд гурван сарын хугацаатай суралцаад ирсэн. Миний хувьд өмнө нь сурах үйлсэд анхаарлаа хандуулж байсан учир төдийлэн олон тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Энэ удаагийнх миний хувьд олон улсын анхны тэмцээн байлаа. Мэдээж хэрэг дотооддоо Зэвсэгт хүчний болон анги салбарын дунд зохион байгууллагддаг тэмцээнд оролцож байсан. Тухайлбал, Монгол цэргийн өдрөөр Налайхад болсон буудлагын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн гэх мэт тоочвол хэд хэдэн амжилт бий.
Мөн өнгөрсөн пүрэв гарагт Батлан хамгаалахын сайдын тоот тушаалаар тэмцээнд амжилттай оролцсон зургаан тамирчныг “Дайчин алдар-3” медалиар шагнасан. Энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. Тэмцээнд оролцсон тамирчдыг сонирхвол Орос цэргүүд туршлагаараа илүүрхсэн. Тэд маш бага хугацаанд оновчтой гал явуулсан. Бид байг оновчтой буудсан ч үйлдлээ арай удаан хугацаанд гүйцэтгэж байсан нь тэднээс дутуу юм гэж анзаарсан. Өөрөөр хэлбэл, манайхан нэлээд хугацаанд төвлөрч байж, байг онилдог бол оросууд бараг нэг хараад л буудаж байсан. Бие бялдрын хувьд манайхан намхан нуруутай хэдий ч тэр хэрээр хурдтай байсан нь бусад орны тамирчдаас ялгарсан болов уу. Бид энэ тэмцээнд оролцохын өмнө Ховдод нэг сарын турш бэлтгэл хийсэн.
-Ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу. Дахин олон улсын тэмцээнд оролцох бодол байна уу. Цэрэг хүн генерал болохыг мөрөөддөг. Чиний хувьд?
-Батлан хамгаалахын их сургуулийн гадаад хэлний дамжаанд хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр суралцаж байна. Эхний ээлжинд хэлний дамжаагаа амжилттай дүүргэх нь нэн тэргүүний зорилго. Дараа нь буудах чадвараа дээшлүүлэн суралцах бодолтой байгаа. Дэлхийд АНУ-ын цэргийн хүчин нэгдүгээрт ордог. Монголоос АНУ-д мэргэн буудагч бэлтгэх солилцооны хөтөлбөр, сургалт байдаггүй. Гэхдээ энэ талаар судалж үзээгүй учраас сайн хэлж мэдэхгүй юм. Монгол Улсынхаа Зэвсэгт хүчний залуу боловсон хүчинд ахлагчийнхаа албанд зүтгэх бодолтой байгаа. Цолоо ахиулах талаар бодсон зүйл байлгүй яахав. Үүний тулд салбартаа хичээл зүтгэл гаргаж, суралцах ёстой гэж боддог.
Б.Бямбасүрэн