“Америк эн тэргүүнд” хэмээх протекционист бодлого хийгээд татварын шинэчлэл зэрэг нь өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын валютын сан ба Дэлхийн банкны жил бүрийн уулзалтад сүүдрээ тусгалаа. Олон улсын байгууллагуудыг үл тоомсорлох хандлага гаргаж буй Трампын засаг захиргааны төлөөлөгчид уг уулзалтын хүрээнд болсон дагалдах хурлуудад оролцсонгүй. Харин Хятад улс эдийн засгийн нээлттэй байдал, олон улсын хамтын ажиллагааг дэмжигч шинэ хүчний хувьд АНУ-ын орон зайг эзэлж эхэллээ.
Ирэх сард Бээжинд эхлэх Коммунист намын Их хурлын өмнө Хятадын өндөр албан тушаалтнууд орлогчдоо Вашингтоны уулзалтад илгээжээ. Өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй асуудлуудыг ганц улс шийдвэрлэж чадахгүй нь мэдээж. Хятадын тоо баримт, үүрэг зорилгоор зэвсэглэсэн Сангийн дэд сайд Ши Яаобин “Энэ бол бидний хувьд том боломж” хэмээн тунхаглав.
Тэрбээр “Бидний өмнөх асуудлыг ганц улс шийдэж чадахгүйг харуулж байна. Иймээс бид олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Энэ бол асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам” хэмээн онцолжээ.
Хятад улс ОУВС, Дэлхийн банктай өрсөлдөхөөр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээсээ татгалзах шинж тэмдэг үзэгдээгүй. Дээрх хоёр байгууллагын дотоод бүтцэд АНУ зонхилсон хэвээр байгаа. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард тангараг өргөсөн Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны бодлого олон улсын байгууллагуудад оньсого болжээ. Зарим талаар энэ нь гол албан тушаалтнууд томилогдоогүй буюу конгрессоор батлагдаагүйтэй холбоотой.
ОУВС-гийн түгшүүр авсан албан тушаалтнууд Трампын захиргаатай хувийн журмаар хэлэлцээ хийж буй боловч сангийнхан дэлхийн валютын хэлбэлзэл, эдийн засгийн тэнцвэргүй байдал гэх мэт цөөн асуудлаар Ерөнхийлөгчийн санаа бодлыг тодруулахад чиглэж байна. Ерөнхийлөгчийн охин болон зөвлөхүүд бямба гарагт эмэгтэйчүүдийг чадваржуулах сэдвээр Дэлхийн банкны уулзалтад оролцож, уг зорилгод 350 сая ам.доллар босгох асуудал ярилцсан. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким уулзалтын үеэр тус банкны капиталыг нэмэгдүүлэх асуудлаар Трампын дэмжлэгийг авахын тулд охинд нь хандсан байна.
АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч Дэлхийн банканд оруулах хувь хэмжээний асуудлыг Хятад болон дунд орлоготой улсуудад зээл олгох нөхцөлтэй уялдуулах болно гэсэн юм. Үүний улмаас Трампын засаг захиргаатай таагүй харилцаатай байгаа ноён Кимийн стратегид саад учирч магадгүй. Өнгөрсөн долоо хоногт Америкийн удирдлагад алга ташихын оронд магтаалын үгс Хятадын удирдагч Ши Жинпинд чиглэгдэж байв.
Өнгөрсөн онд таван жилийн хугацаатай Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албанд сонгогдсон ноён Ким пүрэв гарагт дүүрэн хүнтэй танхимд хэлсэн үгэндээ “Би түүнийг үргэлж эш татдаг” гэсэн нь ноён Ши Жинпинийг онцолсон хэрэг. Тэрбээр энэ оны эхээр ноён Ши дэлхийн чөлөөт худалдаа, хамтын ажиллагааг дэмжин уриалсныг сайшаан тэмдэглэв. Ноён Ким цааш нь “Улс орнууд дотогшоо чиглэж, илүү үндсэрхэг болж буй цаг үед Ерөнхийлөгч Шигийн Давост хэлсэн үг маш чухал” хэмээн дүгнэсэн байна. Тэрбээр “Ноён Ши хэлэхдээ дэлхийн зах зээлийн тогтолцоо бол бид бүгдийн сэлж буй далай юм. Капитал, бараа бүтээгдэхүүн, хүмүүсийн урсгалыг зогсоож, энэ далайг буцаагаад гол, горхи болгохыг хүссэн хүмүүс амжилтад хүрэхгүй гэсэн” хэмээн эш татжээ.
Шон Доннан