Белгийн компьютерын шинжээчид өнөөдөр бидний ашиглаж буй Wi-Fi технологийн аюулгүйн протоколд ноцтой цоорхой байгааг илрүүлжээ. Энэ нь таны ашиглаж буй сүлжээгээр дамжин гарч буй бүх мэдээллийг хөндлөнгийн этгээд харах боломжтой гэсэн үг юм.
Wi-Fi сүлжээнд ашиглаж буй WPA2 хэмээх протокол өмнө нь бодож байсан шиг аюулгүй биш бөгөөд дундаас нь мэдээлэл хулгайлах зорилготой этгээд халдахад хялбар аж.
Компаниуд, хэрэглэгчид одоо ашиглаж буй төхөөрөмжүүдийнхээ системийг шинэчлэхэд л аюулаас сэргийлж чадна
Шинжээчид KRACK/Key reinstallation attack/ хэмээх кибер халдлагын төрлийг судлах явцдаа энэхүү цоорхойг илрүүлжээ. Энгийнээр түлхүүр тааруулахтай ижил зарчмаар ажилладаг энэхүү халдлагыг үйлдэгч этгээд кодлогдсон мэдээллүүд болох зээлийн картын дугаар, нууц үг, гэрэл зураг зэргийг дундаас нь хулгайлах боломжтой болдог юм байна.
Шинэ цоорхойны тухай тайланг ирэх арван нэгдүгээр сард болох Компьютер, харилцаа холбооны аюулгүй байдал чуулганы үеэр танилцуулах аж. Хэрэглэгч Wi-Fi сүлжээнд холбогдох үед WPA2 протокол ажиллаж, таны төхөөрөмж болон сүлжээ хооронд “дөрвөн гарт” итгэлцлийн гүүр бий болгодог.
Энэ явцад сүлжээгээр дамжих шинэ кодлогдсон түлхүүрийг хэрэглэгчийн төхөөрөмж рүү илгээх бөгөөд үүгээр дамжуулан аюулгүй мэдээлэл дамжуулдаг аж.
Хамгийн гол нь энэхүү кодыг дамжуулахдаа гурав болон дөрөв дэх замаар илгээдэг учраас KRACK хэрэглэгчийн төхөөрөмж рүү шинэ биш хуучин код илгээснээр сүлжээгээр дамжиж буй мэдээллийг замаас нь хулгайлах нөхцөл бүрддэг юм байна.
Гэхдээ энэхүү халдлагыг хийхийн тулд заавал тухайн Wi-Fi сүлжээтэй ойрхон байрлах ёстой бөгөөд алсаас хийх боломжгүй юм. Судалгааны багийн ахлагч Мети Ванхофын тайлбарласнаар компаниуд, хэрэглэгчид одоо ашиглаж буй төхөөрөмжүүдийнхээ системийг шинэчлэхэд л аюулаас сэргийлж чадна гэжээ.
Жишээлбэл та гар утас, компьютер гээд ашиглаж буй төхөөрөмжүүд түүнчлэн Wi-Fi цацагч төхөөрөмжийнхөө системийг шинэчлэх шаардлагатай.
Та ЭНЭХҮҮ ХОЛБООСООР орж өөрийн ашиглаж буй Wi-Fi цацагч төхөөрөмж шинэчлэгдсэн эсэхийг шалгаарай.
Эх сурвалж: IFLScience