Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд цахим орчинд “ДОХЫН халдвартай Банана болон Мандарин жимс ихээр орж ирснийг гаалийн ерөнхий газар мэдэгдлээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл тархаж, иргэд бусадтай хуваалцах болжээ.
Хамгийн түрүүнд энэ төрлийн мэдээллийг анхлан түгээсэн эх сурвалжууд нь баталгаагүй, хуурамч бөгөөд аль хэдэн жилийн өмнөөс интернетээр тарж эхэлсэн ХУУРАМЧ мэдээлэл гэдгийг сануулъя.
Тэгвэл ХДХВ хэрхэн дамждаг, ямар замаар халдварладаг вэ?
ХДХВ нь:
- ХДХВ-ээр халдварласан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
- Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, шивээс хийлгэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
- ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.
Тун ховор тохиолдлуудад:
- Санамсаргүй байдлаар ХДХВ-ийн халдвартай зүү, хурц үзүүртэй зүйлд зүсэгдэх
- ХДХВ-ийн халдвартай хүний зажилсан зүйлийг идэх. Энэ тохиолдолд тухайн халдвартай хүний зажилсан зүйлд цус нь холигдсон үед л дамжих магадлалтай.
- ХДХВ-ийн халдвартай хүнд хазуулсан тохиолдолд. Хэрвээ арьс зулгарч, цус гараагүй бол дамжих эрсдэл байхгүй.
- Үнсэлцэх явцад. ХДХВ шүлс, нулимс, хөлс зэргээр дамжиж халдварладаггүй. Харин халдвартай хүний буйлнаас цус гарсан, үнсэлцэх явцад цус холилдсон үед дамжиж болно. Гэхдээ ийм тохиолдол тун ховор.
ХДХВ халдварлахгүй байх тохиолдлууд
Юун түрүүнд ХДХВ хүний биеэс гадна орчинд 15 секундээс илүү хугацаагаар амьдрах, өсөж үржих боломжгүй.
- Тиймээс ус, агаар, уух зүйл болон төрөл бүрийн жимс, идэх зүйлсээр дамжин халдварлахгүй
- Шүлс, нулимс, хөлсөөр дамжин халдварлахгүй.
- Гар барих, аяга таваг хувааж хэрэглэхэд дамжихгүй.
- Ариун цэврийн өрөөний суултуураар дамжихгүй.
- Хамтдаа тоглох, ажиллах
- Тээврийн хэрэгслээр хамт зорчих
- Найтаах ба ханиахад
- Хорхой шавьж, амьтанд хазуулахад
- Халдвартай хүнийг асарч сувилахад
- БЭЛГЭВЧИЙГ байнга зөв хэрэглэсэн нөхцөлд
ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИН ХАЛДВАР АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
ХДХВ хоол хүнсээр дамжин халдварлахгүй. Учир нь биеэс гадна орчинд вирус удаан амьдарч чадахгүй бөгөөд ХДХВ-ийн халдвартай хүний бэлтгэсэн хүнсийг хэрэглэхэд вирус дамжихгүй юм. Түүнчлэн тухайн хүний халдвартай цус нэвчсэн байсан ч гэсэн агаар, хоолыг болгох явц, ходоодны хүчил зэрэг хүчин зүйлс бүгд вирусийг устгадаг.
ЭХ СУРВАЛЖ: www.avert.org