Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн уулзварын зүүн талд явган хүнд зориулсан, тэргэнцэртэй болон өндөр настнуудад тохиромжтой анхны налуу замтай гүүрэн гарцыг нээлээ.
Хамгийн идэвхтэй цагуудад энэ замаар цагт дунджаар 1000 хүн, 3000 автомашин өнгөрдөг бөгөөд өвлийн улиралд замын налуугаас шалтгаалан хальтиргаа, гулгаа ихээр үүсдэг аж.
Автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй тул аюулгүй байдлыг нь хангах зорилготой гүүрэн гарцыг барихаар болсон юм байна.
Гурван метрийн өргөнтэй, таван метрийн өндөртэй энэхүү гүүрэн гарцны налуу замын урт 156 метр бөгөөд нийт 847 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас зарцуулжээ.
Судалгаагаар хамгийн аюул ихтэй гарцуудыг тодорхойлж, жил тутам нэг гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд нээлтийн үеэр мэдээллээ.