Канад улсад зорчигч тээврийн онгоц, дронтой мөргөлдсөн хэрэг гарсан тухай тус улсын тээврийн яамнаас мэдээлжээ. Энэ үед онгоцонд зургаан зорчигч, хоёр нисэх багийн гишүүн зорчиж явсан бөгөөд онгоцны далавчийг дрон мөргөсөн аж.
Ноцтой осол болоогүй учраас онгоц аюулгүй газардаж, зорчигчид нь гэмтэж бэртээгүй талаар Канадын тээврийн сайд мэдээлсэн байна. Энэ оны эхээр Канад улсад нисэх буудлын ойролцоо дрон нисгэхийг хориглосон шийдвэр гаргасан юм.
Энэхүү шийдвэрийн дагуу нисэх буудлаас 5,5 км зайд, 90 метрээс дээш өндөрт дрон нисгэхийг хориглож, зөрчсөн тохиолдолд 25000 канад доллар буюу 20 мянган ам. доллароор торгох аж.
Тээврийн сайд Марк Гарнеаугийн хэлснээр “Азаар дрон онгоцны хөдөлгүүр, эсвэл нисгэгчийн бүхээгийг оносонгүй. Хэрвээ тэгсэн бол аймшигтай гарз учирч болохоор байлаа. Дроныг нисгэгч этгээд нисэх буудлаас 3 км зайд, 450 метрийн өндөрт, хууль бусаар нисэж байсан болохыг тогтоосон” гэжээ.
Түүнчлэн хариуцлагатай дрон нисгэгчид олон байгаа хэдий ч ийм эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд хяналтыг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
2017 он гарснаас хойш Канад улсад дронтой холбоотой 1596 осол бүртгэгдсэн бөгөөд 131 нь нисэхийн аюулгүй байдалд заналхийлсэн аж.
Эх сурвалж: BBC