Засгийн газрын бүрэлдэхүүний талаар зөвшилцөхөөр хүргүүлсэн Ерөнхий сайдын саналд Ерөнхийлөгч Х.Баттулга хариу өгөхдөө Сангийн сайдад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй боломжгүйгээ илэрхийлээд буй.
Уг саналыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлэн мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Манай бүлгийн гишүүд хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой зарчим тохирсон.
Хуулиа хэлбэрэлтгүй мөрдье, засаглал хуваах зарчмаа хүндэтгэе, Засгийн газрын үндсэн чиг үүргийн яамыг толгойлох сайд нар л “давхар дээл”-тэй байж болно, ашиг сонирхлын зөрчилгүй, тэр дундаа уул уурхайн бизнест холбогдоогүй, нэр цэвэр хүмүүсийг сайдад нэр дэвшүүлбэл дэмжинэ хэмээн тохиролцсон.
Харамсалтай нь Ерөнхий сайд бидэнтэй тохиролцсон зарчмаасаа хазайлаа. Мөрийн хөтөлбөртөө амласнаа биелүүлж, Үндсэн хуулийн зарчмаа дээдлэх ёстой. Зөвхөн ОУВС-гийн үгийг дагаж, тус байгууллагад бурантаглуулсан мэт ажилладаг Сангийн сайд хэрэггүй.