Панамын баримтуудыг дэлгэж байсан, Мальтийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дафни Каруана Гализиа машинтайгаа дэлбэрч амиа алджээ. Тэрээр нийслэл Валлетта хотоос холгүйхэн орших гэрээсээ машинтайгаа гараад удаагүй байхад нь машинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрсэн аж.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр Панамын баримтуудтай холбоотой материалуудыг судалж, нийтлэл бичдэг байжээ
Эрх баригчид энэ хэргийг шууд “Улс төрийн аллага” хэмээн тодорхойлсон байна. Тус улсын Ерөнхий сайд Иосеф Мускат түүнийг хөнөөсөн явдлыг “балмад халдлага” гээд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үгүйсгэсэн хэрэг боллоо гэсэн байна.
Тэрээр “Хатагтай Каруана Гализиа намайг ноцтой шүүмжилдэг байсныг хүн бүр мэднэ. Улс төрийн хувьд ч, хувь хүний минь хувьд ч шүүмжилж байсан. Гэхдээ ийм аймшигтай халдлагыг зөвтгөх ямар ч арга байхгүй юм” гэжээ.
Саяхан Politico цахим хуудас Каруана Гализиаг “Нэг эмэгтэйн Wikileaks” хэмээн тодорхойлсон бөгөөд түүний бичсэн нийтлэлүүд тус улсын сонингуудаас ч олон хүнд хүрдэг байсан аж.
Хамгийн сүүлд тэрээр Мальтийн Ерөнхий сайд Иосеф Мускат болон түүний ойрын хоёр хүнтэй холбоотой оффшор компанийн тухай мэдээллийг дэлгэжээ.
Одоогийн байдлаар энэхүү халдлагыг зохион байгуулсан хэргийг хэн нэгэн этгээд, ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа аж.
Өнгөрсөн зун болсон сонгуулийн дараа ажиглагчид 1980-аад оны үед Мальтад болж байсан улс төрийн хүчирхийлэл эргэн ирж магадгүй хэмээн сэрэмжилж эхэлжээ.
Мальтийн Үндэсний намын тэргүүн Адриан Делиа энэхүү хэргийн дараа хийсэн мэдэгдэлдээ “Өнөөдөр аймшигтай улс төрийн аллага боллоо. Энэ явдал зүгээр нэг хүний аминд хүрсэн хэрэг биш юм. Харин өнгөрсөн дөрвөн жилийн турш бугшсан хэргийн үр дүн ингэж гарлаа” гэсэн аж.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Каруана Гализиа хоёр долоо хоногийн өмнө цагдаагийн газарт “Өөрийнх нь аминд заналхийлж байна” гэж мэдэгджээ. Түүний хамгийн сүүлийн нийтлэл Даваа гарагт орон нутгийн цагаар өдрийн 14:35 цагт орсон бөгөөд машин дэлбэрсэн тухай мэдээлэл 15:00 цагт цагдаагийн газарт ирсэн байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр Панамын баримтуудтай холбоотой материалуудыг судалж, нийтлэл бичдэг байжээ.
Эх сурвалж: TheGuardian