Монгол банкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны 2017 оны эхний гурван улирлын байдлыг танилцууллаа.
Тус судалгаагаар орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болжээ. Суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1,1 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сараас 0,22 хувиар өсөж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,20 хувиар буурсан байна.
Харин шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан бол өмнөх сараас 1,12 хувиар, өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1,12 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,91 , суурь үеэс 8,83 хувийн бууралттай гарсан байна. Харин өмнөх сараас 0,30 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,94 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
“Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4957 сууцны мэдээллийг хамруулсан. Шинэ орон сууцны дундаж үнэ м/кв нь 2 сая 116 мянга, хаус нь 2 сая 280 мянга.
Хуучин орон сууцны дундаж үнэ м/кв нь 1 сая 760 гэсэн үзүүлэлттэй байгаа. Харин ипотекийн зээлийн хувьд санхүүжилтийн хэмжээ буурсан учраас зээлд хамрагдах иргэдийн тоо буурсан” гэж “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн мэдээллээ.
А.Билгүүнгэрэл