НҮБ-д суух Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ин Рёон Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал хэзээ мөдгүй цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн болсон тухай анхаарууллаа.
Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хуралдааны үеэр “1970-аад оноос хойш АНУ өөр ямар ч улсыг ингэж цөмийн зэвсгээр далайлган сүрдүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд БНАСАУ өөрийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болох бүрэн эрхтэй” гэжээ.
Түүнчлэн жил бүр өргөн далайцтай цэргийн сургуулилт хийдэг, Хойд Солонгосын удирдагчийг устгах нууц төлөвлөгөө боловсруулсан зэргийг буруутгасан байна.
Энэ жил Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анх удаа “Цөмийн зэвсэг ашиглах боломжтой болж, АНУ хэрвээ манай нутгийг эзлэх гэж оролдвол цөмийн пуужин харвана” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм.
Үүний улмаас хоёр улсын хооронд үүссэн нөхцөл улам хурцдаж, НҮБ-аас авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээгээ чангатгасан. Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын шийдвэрийн дагуу Хойд Солонгостой эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарын харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн юм.
Хойд Солонгосын НҮБ-д суух төлөөлөгч өөрийн улсын цөмийн зэвсгийг юугаар ч орлуулж, сольж болохгүй, стратегийн хувьд чухал ач холбогдолтой хөрөнгө гэж мэдэгджээ. Түүнчлэн “АНУ цөмийн заналхийллээ зогсоож, бодлогоо өөрчлөөгүй цагт бид ямар ч тохиолдолд хэлэлцээрийн ширээн дээр цөмийн зэвсгээ гаргаж тавихгүй” гэсэн байна.
Эх сурвалж: BusinessInsider