Тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд манлайлагч Английн алдарт Jaguar брэндийн Монгол дах нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хурд хүчний гайхамшгийг урлагийн бүтээл мэт тансаг дизайнтай хослуулан бүтээснээрээ Jaguar онцгойрдог. Тус брэндийг Монголд Вагнер Ази Автомотив компани албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирж байгаа юм. Jaguar брэнд нь 1922 онд анх үүсгэн байгуулагдсан удаан жилийн зузаан түүхтэй, нэр хүндийн төгс илэрхийлэл болсон брэнд.
Нээлтийн үдэш Jaguar-ын хамгийн тансаг хүлэг хэмээгддэг XJ, энэ жилийн дэлхийн автомашины авардсаас хоёр шагнал хүртэж шуугиан тарьсан F-Pace SUV загвар болон XF спорт загварын машинуудыг танилцуулсан. Тус гурван загварыг олны танил, нэр хүндтэй эрхмүүд унаж орж ирсэн нь зочдын анхаарлыг маш их татсан юм.
Үдшийн шилдэг азтан ирэх сард Хонг Конгод болох формула-е уралдаан үзэх эрхээр шагнуулсан нь бас нэгэн гайхшруулсан бэлэг байлаа. Шилдэг азтаны хоёр талын онгоцны тийз болон зочид буудлын зардлыг Вагнер Ази автомотив бүрэн хариуцаж, уралдааныг VIP танхимд сууж үзэх юм.
Jaguar-ын технологийн шилдэг шийдэл, өвөрмөц байдал, нүд унагам загвар дизайн зочдын сонирхлыг эрхгүй татаж байсан бөгөөд жолооч, зорчигчийн тав тухыг хамгийн дээд зэргээр хангасан “Өөр ямар ч машин XJ шиг харагдахгүй, түүн шиг мэдрэгдэхгүй” хэмээх XJ загварыг нэгэн эрхэм газар дээр нь худалдан авчээ.