Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
"Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хурлаар тус компанид хамаарах ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох эсэх талаар хэлэлцэж буй юм.
Өнөөдөр 10.00 цагаас болсон хуралд Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, Г.Уянга, П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нар оролцлоо.
Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 –т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, заасныг баримтлан гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахбат, Б.Баярцэнгэл, Ч.Одонбаяр нараас гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон.
“Сентерра Гоулд” ХХК-д ашиглалтын дөрвөн лиценз нь байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сард хандсан юм.