"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн шинэ дугаарт "Цагаан Таягтнууд" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны дэргэдэх мсүт-ийн захирал Б.Ганзориг
- Халамжийн газрын ажилчид бид нартай зүй бусаар харьцдаг гэж зарим гишүүд маань гомдол хэлдэг.
- Харааны бэрхшээлтэй иргэдийн тоо тодорхойгүй байгаа нь харааны ангиллыг зөв тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой.
- Хараагүй хүмүүс яагаад бариа заслыг сайн хийдэг вэ гэвэл бүх юмыг гараараа мэдэрдэг.
- Бариа заслын сургалтыг 2005 оноос эхлүүлсэн бөгөөд одоогоор 300 орчим хүн төгссөн.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл
- Төр засгаас хууль гаргаж байна, бодлого хэрэгжүүлж байна. харин яг хүний амьдралд хүрч өөрчлөлт гаргаж хараахан чадахгүй байна.
- Шийдвэр гаргагч нарын болоод холбогдох албаны хүмүүсийн хараагүй иргэдийн онцлог, хэрэгцээний талаарх ойлголт, мэдлэг үнэхээр хангалтгүй байдаг.
- Бид нарын төлөө юм хийж болно. Гол нь эхлээд бидний дуу хоолойг сонсооч.
- МХҮХ төрийн бус байгууллага болохоор банкнаас зээл өгдөггүй.
- Бид хөдөлмөр эрхэлмээр байна. бид нар ажилламаар байна.
МСҮТ-ийн оюутан Г.Мөнхтөр
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутан өөрсдийн овсгоо самбаагаар багшаас лекцээ авдаг. Гэхдээ лекц нь тухайн багшийн оюуны өмч болохоор тэр болгон өгөөд байх нь ховор.
- Намайг харааны бэрхшээлтэй болохоор ажил хийж чадахгүй гэсэн ойлголттой байдаг.
- Дэлгүүрээр үйлчлүүлэхэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мөнгө тоолох төхөөрөмж Монголд байдаггүй.
ХЭҮК-ын референт Б.Сэмжидмаа
- ХЭҮК сүүлийн 5 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн асуудал дээр түлхүү ажилсан.
- Ажил олгогч хүний эрхэнд суурилсан хандлагатай байж, хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд зориулсан тохирох орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүн Ю.Адъяа
- ОУ-н судалгаанаас харахад чихрийн шижин болон даралт ихсэх өвчин хүнийг хараагүй болгодог гол өвчнүүд байдаг.
- Монголд гэмтлээс гаралтай торлогын гэмтэл маш их байгаа.
- Ротари клубууд харааны бэрхшээлтэй иргэдийг маш сайн ойлгодог хүмүүс байдаг.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх
- Энэ оны байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудаас 400 гаруй сая төгрөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зориулж хуримтлуулсан.
- Энэ онд 845 иргэнд 1 тэрбум 700 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний хүрээнд 995 ажлын байрыг бий болгосон.
- Хараагүй иргэд бүх зүйлийг хийх бололцоотой.
- Нийгэмд зөв хандлага, зөв мессеж өгөхийн тулд мэргэшсэн хүмүүс дуу хоолойгоо өргөх хэрэгтэй юм.