1. Шадар сайд Ө.Энхтүвшин
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
* 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
* 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
Ажилласан байдал
* 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
* 1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
* 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
* 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
* 1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
* 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
* 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
* 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
* 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
* 2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Г.Занданшатар
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
* 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
* 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
Ажилласан байдал
* 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
* 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн - өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
* 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
* 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
* 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
* 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
* 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
* 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
3. Хууль зүй, дотоод хэргийн сайд - Ц.Нямдорж
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
* 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
* 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
* 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
* 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
* 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
* 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
* 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
* 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
* 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
4.Батлан хамгаалахын сайд - Н.Энхболд
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
* 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
* 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
* 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
Ажилласан байдал
* 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
* 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
* 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
* 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
* 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
* 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
* 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
* 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
* 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
5. Эрүүл мэндийн сайд - Д.Сарангэрэл
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
* 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
* 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
* 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
* 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
* 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
* 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
* 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
* 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
* 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
* 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
* 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
* 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
* 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
* 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
6.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Д.Сумъяабазар
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
* 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
Ажилласан байдал
* 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
* 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
* 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
* 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
* 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
* 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
7. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
* 2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
* 2009 онд Тагнуулын академи, эрх зүйч
Ажилласан байдал
* 1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
* 1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
* 1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
* 1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
* 1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
* 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
* 1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
* 1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
* 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
* 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
* 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
* 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
* 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
8. Гадаад харилцааны сайд - Д.Цогтбаатар
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1988 онд 16 дугаар орос дунд сургууль
* 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
* 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
Ажилласан байдал
* 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
* 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
* 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
* 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
* 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
* 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
* 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
* 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
* 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
9. Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
* 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
* 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
* 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
* 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
* 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
* 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
* 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
* 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
* 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
* 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - С.Чинзориг
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр
Ажилласан байдал
* 1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
* 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
* 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
* 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
* 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
* 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
* 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
* 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
* 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
11. Эрчим хүчний сайд - Ц.Даваасүрэн
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
* 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
* 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
* 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
* 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
* 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
* 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
* 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
* 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
* 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
* 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
* 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Б.Батзориг
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1983 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль
* 1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч
* 1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
* 2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч
* 2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөгжиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бодлого зохицуулалтын асуудал
* 2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант
Ажилласан байдал
* 1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер
* 1992-1999 онд Зэвэг хоршооны дарга
* 1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал
* 2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
* 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
* 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
13. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Н.Цэрэнбат
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
* 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
* 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
Ажилласан байдал
* 2000-2001 онд Мобиком корпораци
* 2003-2004 онд “Таван богд” групп
* 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
* 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
* 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
* 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
* 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
14. Барилга, хот байгуулалтын сайд - Х.Баделхан
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
* 1976 онд Политехникийн дээд сургууль
* 1990 онд Москва хотын удирдлагын академи
Ажилласан байдал
* 1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
* 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
* 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
* 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал
* 1994-2000 онд Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирал
* 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
* 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
* 2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
* 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
15. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат - Эрдэнэ
Улсын Их Хурлын Гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
* 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
* 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
* 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
* 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
* 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
* 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
* 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
* 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
* 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
* 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
* 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн