Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа.
- Ерөнхийлөгч Сангийн сайдаар томилохоор санал болгоод буй Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй байна.
- Хүүхэд гэртээ тогтохоо байх, нөхөр өдөр шөнөгүй архи уух, хардалтын улмаас биеийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд амсах, байнга хэрүүл, зодуурыг амсах зэрэг асуудлууд өдөр тутам давтагддаг бол үүнээс гарах хамгийн зөв шийдвэр бол нийгмийн ажилтандаа хандах явдал юм.
- Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүтэй “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн” талаар ярилцлаа.
- Арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө.
- Азийн хошой аварга, Олон улсын их мастер Мөнхбаатарын Нямжаргал даамын ДАШТ-д 15 тоглохдоо 3 хожил, 10 тэнцээ, 2 хожигдолтой нийт 16 оноогоор аравдугаар байрт шалгарав.
- "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр дэлхийн шилдгүүдийн тулаан Лондоны Гранпри тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
- Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50 мянган хүн/тун вакциныг Эрүүл мэндийн яам хүлээн авчээ.
- Сүүлийн үед Монголд газар аваад байгаа зүрхний хэм алдах өвчний талаар салбарын эрдэмтэд чуулахаар болжээ.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
- Монголын орчин үеийн шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдаа олон нийтэд танилцуулна.
- Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай 3” аяныг өрнүүлж, 14340 амьтныг хавхнаас аварчээ.
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15,02 тэрбум төгрөгөөр хувьчиллаа.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
- Орон сууцны үнийн индекс буурчээ
- Цөм сургалт, судалгааны төв” энэ бямба гарагт “Миний сонголт, миний ирээдүй” сургалтыг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
- ҮСХ-оос цалингийн зээл ХАМГИЙН ИХ, бизнесийн зээл ХАМГИЙН БАГА хувь эзэлж байгааг тогтоожээ
- Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн уулзварын зүүн талд явган хүнд зориулсан, тэргэнцэртэй болон өндөр настнуудад тохиромжтой анхны налуу замтай гүүрэн гарцыг нээлээ.
- 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан байсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байгаа аж.
- Монголын Моножүжгийн төвөөс санаачлан зохион явуулсан "Ялагчдын цуваа" Олон улсын Моножүжгийн уралдаант фестивальд Польш улсын Кропка театрын жүжигчин КАМИЛА КАМИНСКА “Карамазов эмэгтэй” жүжгээрээ 2017 оны ялагчаар шалгарлаа.
Дэлхийд
- Энэтхэгийн хуримын сарууд Дубайд ашигтай байдаг
- Панамын баримтуудыг дэлгэж байсан, Мальтийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дафни Каруана Гализиа машинтайгаа дэлбэрч амиа алджээ.
- НҮБ-д суух Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ин Рёон Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал хэзээ мөдгүй цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн болсон тухай анхаарууллаа.
- Канад улсад зорчигч тээврийн онгоц, дронтой мөргөлдсөн хэрэг гарсан тухай тус улсын тээврийн яамнаас мэдээлжээ.
- Белгийн компьютерын шинжээчид өнөөдөр бидний ашиглаж буй Wi-Fi технологийн аюулгүйн протоколд ноцтой цоорхой байгааг илрүүлжээ.