Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага ТББ-аас гаргасан тайлангаас үзэхэд өнгөрсөн онд манай улсад олборлолт хийсэн 360 компани, 3 тэрбум гаруй төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулжээ.
Харин тусгай зөвшөөрөлтэй 2254 байгууллага 42,258,369.3 га нутаг дэвсгэр дээр ашигт малтмал, газрын тосны олборлолтыг хийсэн байна.
Байгаль орчин нөхөн сэргээлтийн мэдээлэл
Байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулсан зардал /мян.төг/ |
2.098,878
|
Байгаль хамгаалах зардлын 50 хувь /мян.төг/ |
1,456,300
|
Олон нийтэд ийм төрлийн тайлан мэдээллийг ил тод хүргэхийн тулд ОҮИТБС байгуулгаас үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлж “Цахим тайлангийн систем”-ийг хэрэгжүүлжээ. Энэ нь олон нийтэд мэдээллийг хурдан шуурхай, үнэн зөв олж мэдэх, оролцогч талуудын үйл ажиллагаа хөнгөвчлөгдөж, зардал багасах, цаашлаад оролцогч талуудын идэвхи санаачлага нэмэгдэх, зэрэг эерэг үр нөлөөтэй аж.
Харин энэ талаар ОҮИТБС-ын ажлын албаны дарга Ш.Цолмон “Иргэд олборлох салбарыг ямар шатанд байгаа, ямар компаниуд олборлолт хийж байгааг харах. Мөн хаана ямар ханьдав тусламж оруулсан, орлого төлбөрийн, нөхөн сэргээлтийн тухай цахим тайлангаас http://www.eitimongolia.mn мэдээллийг авах боломжтой” гэж мэдээллээ.
М.Сарнайцэцэг