Монголын Хуульчдын холбоо хоёр жилд нэг удаа хуралддаг уламжлалтай. Тэгвэл ээлжит их хурлыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товлоод байна.
Энэ удаагийн хурлын гол онцлог нь гишүүд холбооны Ерөнхийлөгчийг сонгох юм. Түүнчлэн Холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсох, Хяналтын зөвлөлийн тайланг сонсох, “Хуульчийн эрх зүйн байдлын хууль”-ийн тухай нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.
Нэр дэвшиж буй хуульч нь хуульчдынхаа дунд нэр хүндтэй, мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зөрчилгүй, тухайн мэргэжлээр зургаан жилээс доошгүй ажилласан зэрэг шалгуурыг тавьж байгаа юм.
Хуульд заасны дагуу Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуулийн төлөөллөөс оролцно. Хуульчдын холбооноос их хурлын төлөөлөгчийг сонгох цахим сонгуулийг энэ сарын 11-17-ны өдрүүдэд явуулна.
М.Сарнайцэцэг