Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай уулзаж нийгэмд бухимдал үүсгээд буй хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ярилцлаа.
-Бэлгийн дарамтанд хүүхэд ихээр өртөх боллоо. Тухайлбал, 13 настай болон таван настай хүүхдийн нийгмийг цочирдуулсан гэмт хэргүүд гарлаа. Ямар шалтгаан нөхцлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг гараад байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирсон иргэдийн тухай цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зарим хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар мэдээлэх шаардлагатай байна.
Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр есдүгээр 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.
Тухайлбал:
- “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай “М” нь нас барсан хэрэгт 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт /12.1.Хүчиндэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр есдүгээр 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.
- Мөн аравдугаар сарын 14 буюу өнгөрөгч бямба гарагийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн.
Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Цагдаагийн байгууллага нь хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд аравдугаар 15-ны өдрийн 13 цаг 50 минутанд хүлээлгэн өгч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн 14-р хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
ДОЛОО ХҮРТЭЛХ НАСНЫ 13, 8-13 НАСНЫ 43 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН
Хүүхэд хохирсон хэрэг 135 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26 хэргээр буюу 23,9 хувиар өссөн.
-Энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд хэчнээн гарсан бэ?
-2017 оны эхний есөн сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 824 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 242 хэргээр буюу 22.7 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон хэрэг 135 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26 хэргээр буюу 23,9 хувиар өссөн.
Насны байдлаар нь авч үзвэл:
- 7 хүртэлх насны 13,
- 8-13 насны 43,
- 14-17 насны 79 хүүхэд байна.
Хуульд зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нар нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа эхлээд хохирогчид учирч болох аюул, эрсдлийг тогтоох зорилгоор аюулын зэргийн үнэлгээг хийдэг.
Энэ хугацаанд
- гэр бүлийн хүчирхийллийн 3938 хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж,
- эрсдэл өндөр 460 иргэнийг Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд,
- найман иргэнийг асрамж халамжийн байгууллагад хүргэж,
- 2194 хүнийг төрөл садан, ойр дотны хүмүүст хүлээлгэн өгч,
- Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу найман иргэнийг хамгаалалтанд авч ажилласан.
- Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан 2110 иргэнд шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулжээ.
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шинэ хууль хэрэгжсэнээр ямар үр дүн гарч байна вэ?
Цагдаагийн байгууллагаас бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн талаар олон нийтэд ил тод мэдээлэл өгдөггүй нь хүний эрхтэй холбоотой.
-Гэр бүлийн хүчирхийллийн 86,5 хувь нь хаалттай хаалганы цаана гэр, орон сууцанд үйлдэгддэг гэсэн судалгаа байна. Харин шинэ хууль хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх боломж илүү нээлттэй болсон.
Хууль, хяналтын байгууллагын алба хаагч нарын ч гэр бүлийн хүчирхийллийг “агсан тавьсан”, “жижгээр танхайрсан” гэж нэрлэдэг буруу хандлага өөрчлөгдөж байна.
Энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаралтыг бууруулахад та бидний хамтын ажиллагаа хамгийн чухал. Үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг сенсацитай мэдээлэл, түүнийг тойрсон иргэдийн шүүмжлэл, хэн нэгний хариу тайлбарыг эс тооцвол нэгдсэн бодлоготой, тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм хэргийн талаар их ярьж, нийгмийн анхаарлыг хандуулах нь хохирогчдод сөргөөр нөлөөлдөг гэдгийг бодох учиртай. Энэ талаар Хүний эрхийн байгууллагаас ч цагдаагийн байгуулагад албан бичиг, зөвлөмж ирж байсан. Ийм учраас хэрэг явдлыг гарсны дараа нь бус гарахаас нь өмнө ярьж, урьдчилан сэргийлэх нь чухал ач холбогдолтой юм.
-Ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэээр ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдийг бүртгэж, хяналт тавих үүрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу тухайн сум хороонд Засаг даргын ахалсан “Хамтарсан баг” ажиллана.
Хамтарсан багт өрхийн эмч, сум хорооны болон сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл орно.
“Хамтарсан баг” нь
- гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах,
- хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх,
- нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх,
- хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна.
Цагдаагийн ерөнхий газар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийг 2017 оны хоёрдугаар сард шинээр байгуулсан. Энэ хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг.
Цагдаагийн байгууллагаас 2014 оноос гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хүлээн авч, хамгаалалтад авах, тэдгээрт сэтгэл зүйн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээ болон бусад хуульд заасан тусламж үйчилгээг үзүүлэх зорилготой “Хамгаалах байр”-ыг байгуулан ажиллуулж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын түр хамгаалах байр 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар
- 76 гэр бүлийн 165 хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлж,
- зөвлөгөө өгөх 107 дугаарын утсанд хандсан 7000 гаруй иргэнд зөвлөгөө өгч ажилласан байна.
- Одоогоор улсын хэмжээнд хамгаалах байр 10,
- нэг цэгийн үйлчилгээний 5 төв үйл ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор алба хаагчдад чадваржуулах сургалтуудыг тогтмол хийж ажиллаж байна.
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН”-Г АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд энэ онд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г шинээр хийж 2017 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.
Төсөл хэрэгжсэнээр дээрх мэдээллийн санд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудыг холбож мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх боломжтой болсон.