Д.Эрдэнэбат:
Ерөнхийлөгч өөрийг чинь дэмжээгүйтэй адилхан надад ч бас асуух зүйл бий. Оюутолгойн гэрээтэй холбоотой хариулт өгөх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан учраас тухайн үед Оюутолгойн гэрээ таниар дамжиж байсан. Төсвийн тодотгол дээр ажилласан юм байна. Багш, эмч нарын цалингийн асуудал дээр нэмэгдэл өгөх боломж байна. Энэ тал дээр ажиллах уу. Төсвийн тодотгол тал дээр сайд нарын, янз бүрийн эрх ашиг ордог. Цаашид төсвийн тодотгол гэдэг зүйлийг хийхгүй байх боломж бий юу.
Ч.Хүрэлбаатар:
Д.Эрдэнэбат гишүүн ээ би 2008 оны 9 сард Засгийн газрын гишүүн байхаа больчихсон байсан. Би өөрийнхөө хийсэн гэрээг сайн гэрээ болсныг мэдэж байж муутгаж баталдаг тийм тэнэг хүн биш. Юу болсныг тухайн үеийн хүмүүсээс асуух нь оновчтой. Би тухайн үед Хэрэг эрхлэх газрын дарга байгаагүй. Долгор гэж хүн байсан. Би Оюутолгойн гэрээн дараа би ЗГХЭГ-ын дарга болсон. Энэ талаар би олон удаа хэлсэн. Та ойлгохыг хүсэхгүй, надаар тоглоом хийгээд байдаг юм уу. Цаана нь бас миний нэр хүнд байна шүү дээ. Төсвийн тодотгол дээр засаж залруулах зүйл их байна. Би дэмжих маягаар биш засахаар ажилласан. Хүүхдийн мөнгийг олгоё, төсөвт байгууллага дээр үүссэн өрийн асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн өрийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гурван сарын хугацаа байсан бол би өөрчлөх боломж байсан. Одоо гэнэт сайхан болно гэж байхгүй.
Б.Бат-Эрдэнэ:
Оюутолгойн анх гэрээг боловсруулж байсан, ашигтай сайн гэрээ байсан гэж та ярьж байна. Тэрийг мэдэж байна. Сайн гэрээ байсан. Гэвч тухайн үеийн цөөнх унагаад оруулалгүй, түүнээс долоон дор гэрээг оруулж баталсан. Тухайн үед төрийн оролцоотой нөөц тогтоосон бол 50 хувийг, харин хувийн хэвшил тогтоосон бол 34 хувь гэсэн хууль эрхзүйн орчинтой байсан. Улс орон дампуурах уу эс дампуурах уу гэдэг шийдвэртэй тулгараад байна. Та Сангийн сайд болвол Оюутолгойн гэрээг сайжруулах алхам хийх үү.
Ч.Хүрэлбаатар:
Энэ гэрээг бид байнга сайжруулж явах ёстой. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хоёр нөхцлөөр сайжруулсан. Тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, өндөр дуугаар ярьж зарлаагүй л дээ. Санхүүжилтийн хүүг гурван функтээр буулгаж байсан. Энийг хэн ч ярьдаггүй. Төрийн ажил учраас ярих ч албагүй л дээ. Энэ мэтчилэн байнга сайжруулж байх ёстой гэхдээ компанийн засаглалыг сайжруулах журмаар хийх ёстой. 34 хувь эзэмшиж байгаа компани компанийнхаа хуулиар тасралтгүй сайжруулалтыг хийх ёстой. Учиргүй өндөр цалин авчихаад зүгээр суугаад байх ёсгүй гэж боддог. Түүнээс УИХ дээр чанга орилсон, хэвлэлийн бага хурал хийснээр болдоггүй гэж бодож байна. Одоо 34 хувийг зарна гээд байгаа явуулга бол Зигийнх.
О.Баасанхүү:
Тэртэй тэргүй томилогдох юм чинь Ч.Хүрэлбаатар сайд аа гэж хэлье. Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна. Та сая Зигийнх гэж хэллээ. Хүний эцэг эхийн нэрийг бүтнээр нь л хэл л дээ. Би тантай олон зүйл дээр санал нийлдэг. Гэхдээ би ганц зүйл дээр тантай санал нийлдэггүй. Арилжааны банк 16, 26, 28 хувь гээд хүүтэй байна. Гэтэл гадаад ямар байдаг уу. Та хатуухан хэлэхэд Хөрөнгө оруулалтын банкийг оруулаад хуулин дээр намайг доромжилж байсан. Би энэнд жаахан, жаахан ч биш их дургүй хүрээд байгаа юм. Таны намайг доромжилсон, миний ууралсан хоёр дээр гараагүй нь үнэн. Бид хэрэв ингэж улайран тэмцээгүй бол гарах байсан. Бид ХААН банкинд малаа, хамаг юмаа тушаасан гэдэг ч улсаа өгөөгүй. Хөрөнгө оруулалтын банк нэрийн дор Монгол Улсыг барьцаалсан хуулийг лоббидож, намайг доромжилж, улайрч, хараалын үгээ барж байсан. Та олон удаа сонгуульд орж, танд олон дэмжигч байдаг Ц.Элбэгдоржоос эхлээд тиймээс та айхгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ та бүхний бүлэглэл удаан оршин тогтнохгүй.
Д.Гантулга:
Засгийн газар бүр тухайлсан асуудлыг барьж аваад дуустал нь ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм. Бүх Засгийн газар ажилладаг ч бүх асуудал руу зэрэг орчихоор эдийн засаг болон хүн хүчний тал дээр амжихгүй байх шиг байна. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайдын баг цэцэрлэг, сургуулийн асуудлыг барьж аваад түүнээгээ дуустал нь ажиллах санал нь сайхан санагдаж байна. Энэ Засгийн газрын үед уул уурхайн хувьцаанаас ногдол ашиг авах юм байна гэж найдаад сууж байна. Ард түмэн анх удаа амьдралд нь шууд холбогдсон ашиг хүртэх нь гэж бодож байна. Энэ тал дээр ажиллах байх. Суманд нэг тэрбум төгрөгөөр ажлын байр бий болговол иргэдийн амжиргаа дээшилнэ. Энэ чиглэлээр иргэд, ажлын байр бий болгох сум руу хандсан ажлыг хийгээрэй. Оюутны зээлийг тодотголоор битгий хасаарай гэж хүсмээр байна. Нөхцөл нь таарахгүй болохоор авахгүй байгаа болохоос хэрэггүй болохоор авахгүй байгаа биш юм шүү.