Цөмийн зэвсгийг бүрэн хориглох саналыг БНАСАУ дэмждэг. Гэвч тус улс АНУ-д байдагтай адилыг нь устгахгүй гэж НҮБ-д суугаа Умард Солонгосын байнгын төлөөлөгчийн орлогч Ким Ин Рен хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн Зэвсэг хураах асуудал хариуцсан хорооны хуралдаанд үг хэлэхдээ тэрбээр өнгөрсөн долдугаар сард баталсан, Цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай конвенцыг дэмжиж буйгаа илэрхийлээд, Вашингтон уг баримт бичгийг эсэргүүцэж буйг мэдэгдэв. “Даян дэлхийг цөмийн аюулаас сэргийлэх хүчин чармайлт болон тийм зэвсгийг бүрэн устгахыг БНАСАУ тууштай дэмждэг. Гэхдээ АНУ манай улсыг цөмийн зэвсгээр байнга сүрдүүлэн дарамталж, тийм зэвсгийг хориглох тухай гэрээг няцаасаар байгаа цагт манай улс уг хэлэлцээрт нэгдэхгүй” гэж Ким Ин Рен хэлжээ.
Пхеньянд цөмийн зэвсэг болон баллистик пуужин байгаа нь өөрийгөө хамгаалах арга гэж тэрбээр тэмдэглэсэн байна. “Дэлхий дээр нэг ч улс АНУ-ын цөмийн сүрдүүлэгт ийм удаан хугацаагаар өртөөгүй. Олон улсын анхаарлыг татсан Солонгосын хойгийн байдал туйлын аюултай цэгт хүрч, цөмийн дайн хэзээ мөдгүй эхэлж болзошгүй” гэж БНАСАУ-ын төлөөлөгч онцлов.
Энэ онд Умард Солонгос цөмийн хүчинтэй болох эцсийн даваагаа давж, одоо цөмийн, устөрөгчийн бөмбөг, тив хоорондын баллистик пуужинг тээх янз бүрийн аргатай болсныг тэрбээр тэмдэглэлээ. “АНУ-ын нутаг дэвсгэр бүхэлдээ манай пуужин тусах бүсэд оршиж байна. Хэрэв АНУ газар нутаг руу минь ямхын төдий халдвал хатуу шийтгэл хүлээх болно” гэж Ким Ин Рен тодотгожээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын цөмийн асуудлыг хүчээр шийдэх боломжтойг нэг бус удаа мэдэгдсэн. Өнгөрсөн сарын эхээр БНАСАУ устөрөгчийн цэнэгт хошуу амжилттай туршсанаа мэдээлсэн билээ. Үүний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дангаар БНАСАУ-д нэмж хориг арга хэмжээ авч, тус улсын экспорт, импортын боломжийг үлэмж хязгаарласан юм.