ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхэн Өмнөговь аймгийн ИТХ, “Оюутолгой” компани, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоотой хамтран тус аймгийн Манлай сумын Шар цав хэмээх газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулан, маршрут гаргах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн юм. 5-6 зүйлийн үлэг гүрвэлийн 18 мянга орчим мөр бий гэж судлаачид тогтоож, палеонтологийн дурсгалын өлгий хэмээн нэрийдсэн эл бүсийн ойролцоо Ази, Европыг холбосон Цайны болон Торгоны замын нэг хэсэг болсон Хүрдэт агуй оршдог гэлцдэг.
Хятад, монгол жинчдийн үлдээсэн 30 орчим бүлэг бичиглэл энэ агуйд буйг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн өдгөө ч нарийвчлан судалж буй аж. Түүх, соёлын ул мөр, байгалийн ил музей болсон эдгээр дурсгалыг хамгаалах, дотоод, гадаадынханд сурталчлах зорилгоор тухайн газарт цогцолбор байгуулах санаачилгыг дээрх байгууллагууд гаргасан билээ. “Шар цав, Хүрдэт агуйн менежментийн төлөвлөгөө” нэртэй эл төслийн эхний шат саяхан дууссан байна.
Төслийн багийнхан үлэг гүрвэлийн мөртэй хэсэгт зам тавьж, маршрут гаргасан бол өдгөө бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж буй гэнэ. “Монголдоо анхдагч, үлгэр жишээ тохижилттой аяллын маршрутыг говьд бий болгосон. Цогцолборын зураг төсөв гаргах, төсөл боловсруулахаас эхлээд бүх ажилд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсан учраас шуурхай, чанартай гүйцэтгэж байна. Төсөл бүрмөсөн дуусахад дэлхийн жишигт нийцсэн, шинжлэх ухаан, аялал жуулчлалын томоохон төв Шар цавд бий болно” хэмээн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооныхон ярилаа. Үлэг гүрвэлүүдийн мөр харах сонирхолтой хүмүүсийг Шар цав хүлээж авахад бэлэн болжээ.