-ТОМИЛОЛТ-
“Халуун рашаан сувиллын эмчилгээний аялал жуулчлал” олон улсын хоёрдугаар чуулга уулзалт Турк улсын Денизли хотноо өнгөрөгч сард болсон билээ. Уг чуулга уулзалтад нийт 52 орны 262 зочид төлөөлөгчид оролцсон юм.
Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөлөөс (THTC) зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр олон улсын зочид төлөөлөгчид тус улсын эмнэлэг, эрүүл мэндийн салбар тэр дундаа халуун рашаан сувилал, эмчилгээний талаар мэдээлэлтэй болж, цаашид тэд энэхүү салбараа хэрхэн хөгжүүлэхээр ажиллаж буйтай танилцлаа.
Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагч нь тус улсын Эрүүл мэндийн Аялал жуулчлалын зөвлөл юм. Тус улсын Эрүүл мэндийн аялал жуулчлалын хөгжил ямар байгаа болон бусад хөгжиж буй орнууд хэрхэн энэ салбараа хөгжүүлж болох талаар Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөлийн дарга Эмин Чакмактай ярилцлаа.
- Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөл хэрхэн байгуулагдсан болон үндсэн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?
Манай зөвлөл 2015 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Бид дэлхийн 90 улсад нийт 106 салбар оффистой бөгөөд 370 гаруй гишүүн байгууллагатай юм. Монголд ч мөн манай Эрүүл мэнийн аялал жуулчлалын зөвлөлийн салбар бий.
Манай байгууллагын үндсэн зорилго бол Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын бүс нутгийг дэлхий дахинаа таниулахад оршдог. Сая болж өнгөрсөн хурлын сэдэв болох Халуун рашаан сувиллын эмчилгээ ч мөн үүнд хамаарна. Тиймдээ ч Туркийн засгийн газар болон Эрүүл мэндийн яам энэхүү салбарт өнгөрсөн 15 жилийн турш 30 тэрбум ам.долларыг зарцуулсан юм. Энэхүү төсөв дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, эмнэлэгийн барилга байгууламжид зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл Туркийн эмнэлэг болон рашаан сувиллын төвүүд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, шинэ тоног төхөөрөмжтэй болсон гэсэн үг.
Монголын эмч нарыг чадварлаг гэж боддог. Гэхдээ тэднийг энд дэвшилтэт технологи дээр сургаж бид туршлагаасаа хуваалцаж бас болно.
- Туркийн эрүүл мэндийн салбар хэдийнээс ингэж эрчимтэй хөгжих болсон бэ?
Турк улс 90-ээд онд анагаах ухааны залуу мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Герман, Англи гэх мэт улсууд руу илгээх болсноос энэхүү хөгжлийн эх нь үүсэлтэй. Тэд тэнд анагаах ухааны салбарын чанартай боловсрол эзэмшиж эх нутагтаа эргэн ирсэн. Тэр үеэс хойш бид эрүүл мэндийн салбарын ноу-хоуг сайн мэддэг, олон улсын туршлагатай эмч нартай болсон гэсэн үг.
Одоо Турк улсад 150 мянга гаруй эмч, сувилагч гээд эмнэлгийн ажилчидтай бөгөөд жилд 750 мянга гаруй гадны өвчтөн ирж үйлчлүүлдэг. Гэхдээ бидэнд түүнээс ч олон үйчлүүлэгч, өвчтөн хүлээн авч үйлчлэх боломж, хүчин чадал, эмч эмнэлэг бий. Учир нь энд дэвшилтэт технологи болон чадвартай эмч нарын хослол бүрдэж чадсан. Хамгийн чухал зүйл болох үнийн хувьд ч бусад эрүүл мэндийн салбарын томоохон улсуудтай харьцуулахад боломжийн юм. Учир нь Европын улстай харьцуулахад бараг тал үнээр, АНУ-ынхтай харьцуулахад үнийн 10 хувиар нь үйлчилдэг.
- Та жишээ дурдаач. Жишээ нь ямар эмчилгээ тийм байдаг вэ?
Жишээ нь АНУ-д элэг шилжүүлэн суулгуулахаар бол эрүүл мэндийн даатгалгүй хүн ойролцоогоор 1 сая ам.доллар төлнө. Харин Турк улс тэдэнтэй адилхан туршлагатай эмч нар хийх яг ижилхэн мэс заслын зардал 100 мянган ам.доллар болдог. Мэдээж АНУ бол өөрөө өртөг өндөртэй улс учир эрүүл мэндийн үнийн бодлого ч тэр хэмжээгээрээ өөр байдаг.
- Гадаадын өвчтөнд арай өөр үнээр үйлчилдэг үү?
Бид гадаад болон дотоод гэж ялгахгүй үйлчилдэг. Та АНУ-ын, Туркийнх эсвэл Монгол улсын иргэн байна уу хамаагүй бид дэлхийн хаанаас ч ирсэн хүнд яг л ижилхэн үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл бидэнд итгээд, биднийг зориод ирэх хүн бүрт гадаад дотоод гэж ялгахгүй үйлчилдэг. Тиймдээ ч энд эмчлүүлсэн хүмүүс эмнэлгийн чанартай үйлчилгээ, амжилттай хагалгааны дараа сэтгэл ханамжтайгаар нутаг буцдаг даа.
Тэгэхээр энэ бүгд нь бидний 12 жилийн турш хийсэн үйл ажиллагааны маркетинг, алсын бодлогод анхаарч ажилласны минь үр дүн юм. Турк улс дэлхийн эрүүл мэндийн аялал жуулчлалын бүс нутгаар дээгүүрт ордог. Нэгдүгээрт АНУ, хоёрт ХБНГУ ордог бол гуравдугаарт Турк улс багтдаг. Ялангуяа Европын улсуудын иргэд эрүүл мэндийн аялал жуулчлалаар гадагш явахаар бол Туркийг сонгодог, тэдний хувьд нэгдүгээрт байж чаддаг.
Туркийн Денизли хотын зарим эмнэлэг, эрүүл мэндийн төв, сувиллын зургуудаас...

Өөр үндэстэн соёл, ялгаатай бүс нутгаас хүмүүс ирж эмчлүүлдэг учир нутагтаа байгаа мэт тав тухтай орчинг бүрдүүлэхийг чухалчилдаг. Тиймдээ ч манай олон эмнэлгүүд гурван төрлийн шашны мөргөлийн тусгай өрөөтэй байхаас гадна тухайн үйлчлүүлэгчийн нутгийн хүнийг бид ажиллуулдаг.
Бид 2023 онд зорин ирэх өвчтнүүдийн тоог жилд 2 сая хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Хэрэв монгол хүн эмчлүүлэхээр ирлээ гэж бодоход бид монгол орчуулагч ажиллуулж, эмчилгээ болон хагалгааны үйл явц танилцуулгыг эх хэл дээр нь хүргэх болно. Нэг үгээр тухайн хүнд эмчлүүлж байх хугацаандаа ямар нэгэн ойлгомжгүй зүйл, төөрөгдөл гарахгүй гэсэн үг. Манайд олон улсын өвчтөн хариуцсан хэлтэс гэж бий, тэнд өөр үндэсний 220 гаруй ажилчид байдаг нь энэ тал дээр хэр туршлагатайг илтгэх болно.
- Турк улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын хэтийн төлвийг та хэрхэн харж байна вэ?
Дээрх бүхий л давуу тал, боломжийг үндэслэн бид 2023 он буюу Бүгд Найрамдах Улс болсны зуун жилийн ойгоороо зорин ирэх өвчтнүүдийн тоог жилд 2 сая хүргэж эрүүл мэндийн салбараас 20 тэрбум ам.долларын орлого олно гэсэн зорилт тавин ажиллаж байна.
- Хэрэв Турк улсад эмчлүүлэх хүсэлтэй Монгол иргэн байхад тохирох эмнэлэгтээ хэрхэн шууд хандах боломжтой вэ?
Тэр бол маш амархан. Дээр хэлсэнчлэн манай салбар байгууллагууд дэлхийн 90 оронд бий. Тэдний нэг нь Монгол улс. Нэг хүн хувиараа хөөцөлдөөд өөрт хэрэгтэй цахим шуудан, хаягийг олох хэцүү. Тиймээс манай байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч Турк хэл сайн эзэмшсэн, тус улсад удаан хугацаанд амьдарч байсан, тэр дундаа эрүүл мэндийн салбар, эмнэлгүүдийн үйлчилгээг сайн мэддэг нэгэн байдаг учир төлөөлөгчөөр дамжуулж бидэнтэй шууд холбогдох боломжтой.
Бидэнд рашааны бүс нутгийн хөгжлийн туршлага бий, энэ талаарх ноу-хоугаа Монголчуудтай хуваалцахад татгалзах зүйлгүй, дуртайяа хамтран ажиллах болно
Мөн манай дээр бүртгэлтэй бүх гишүүн эмнэлэг, сувилалын газрын холбоо барих хаягууд байдгаас гадна бид map2heal хэмээх портал ажиллуулдаг. Энэ нь бидний сүлжээ байгууллагууд болон эмчилгээ үйлчилгээний газруудыг (эмнэлэг, сувилалын төв г.м) нэгтгэсэн онлайн төв юм.
Тэнд өвчтөний шинжилгээний үр дүн болон эрүүл мэндийн байдлыг илгээхэд ажилтан файлуудыг даруй татаж авч танилцаад тохирох эмнэлэг болон эмчилгээний байгууллагууд руу мэдээллийг цаг алдалгүй шууд дамжуулдаг.
Цаашлаад тухайн өвчний нарийн мэргэжлийн эмчтэй шууд онлайнаар орчуулагчийн тусламжтайгаар харьцах боломжтой юм. Мөн энэхүү систем нь нийт 17 хэлний сонголттойгоор буюу орчуулагчийн тусламжгүйгээр чатаар харилцаж болдог. Монгол хэл хараахан байхгүй байгаа ч бид нэмэхээр ажиллаж байна. Ирэх онд Монгол хэлний сонголт, чатны хэсэг нэмэгдсэн байх болно.
- Турк улс тэр дундаа Денизли хот рашаан эмчилгээ сувиллаар алдартай. Монголд ч мөн чамлахааргүй сайхан байгалийн рашаанууд бий. Гэхдээ тэдгээрийг түшиглэн эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье гэвэл таны бодлоор бид эхлээд ямар алхам хийх ёстой вэ?
-Турк улс болон тус улсын Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөл нь Монгол улсын Засгийн газар, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамтай хамтрахад бүрэн нээлттэй. Бидэнд рашааны бүс нутгийн хөгжлийн туршлага бий, яг ижилхэн чанартай үйлчилгээ, бүс нутгийг бий болгох талаар ноу-хоугаа хуваалцахад татгалзах зүйлгүй, дуртайяа хамтран ажиллах болно.
Монголын эмч нарыг чадварлаг гэж боддог. Гэхдээ тэднийг энд дэвшилтэт технологи дээр сургаж бид туршлагаа хуваалцаж болно шүү дээ. Мөн бид эрүүл мэндийн салбарт энд юуг хэрхэн хийдгээ хуваалцаж, зөвлөгөө өгөхөд нээлттэй. Мэдээж бид энэ хооронд салбар байгууллагаа өргөжүүлж үйл ажиллагаагаа улам сайжруулж та бүхэнтэй илүү ойртох болно.
Магадгүй Монголын эрүүл мэнд эсвэл аялал жуулчлалын яамны төлөөлөл манай улсын эрүүл мэндийн салбартай танилцаад, дараагаар нь бид танай улсад очоод юуг хэрхэн өөрчилж болох талаар санал бодлоо солилцож болно.
Бэлэн боллоо гэсэн цагт тань дэмжиж ажиллахдаа таатай байх болно. Турк улсад эрүүл мэндийн аялал жуулчлал ямар замаар хөгжиж байна тэр арга барил, техник технологийг нэвтрүүлж олон жилийн туршлагаа бид хуваалцах болно.
-Ярилцсанд баярлалаа.
Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөлын Монгол дахь салбар байдаг гэдгийг дээр дурдсан билээ. Турк улсын эмнэлэгүүдэд хандах сонирхолтой, байгалийн сайхныг үзэж аялангаа эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулж холбогдвол илүү оновчтой мэдээлэл авч, тохирсон эмнэлэгтээ хандах боломжтой юм. Монгол дахь салбарын талаар www.thtdc.org хаягаас болон 99050475, 80810141 утсаар лавлаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.