Засгийн газраас багш нарын цалин нэмэх асуудлаар шийдтэй хариу өгөхгүй байгаа тул Сүхбаатарын талбайд 1000 багш өлсгөлөн зарлана гэв. 21 аймгаас багш нарын төлөөлөл ирж, нийслэлийн цэцэрлэг, сургуулиас тус бүр 5 багш оролцох бөгөөд дахин ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
2017 оны 4-р улирал гэхэд багш нарын цалинг нэмсэн байхыг Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос шаардсан бөгөөд өнгөрсөн хоёр сарын турш энэ асуудлаар засгийн газар ямар ч шийдтэй хариу өгсөнгүй учир ингэж байна гэж тэд хэлсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Хэрэв өөр улс оронд энэ асуудал үүссэн бол үндэсний аюулгүй байдлын асуудал болно. Тиймээс 15 хоногийн хугацаанд төр засгийг хэлэлцээрийн ширээнд суугаасай гэж хүсэж байна. Үүнд хариу өгөхгүй бол хугацаагүй ажил хаяна” гэв.
Харин “Сандал ширээнийхээ төлөө улайран тэмцдэг мөртөө, соён гэгээрүүлэгч багш нараа өлсгөлөн зарлахад тулгачихсан байгаа нь үнэхээр гутамшигтай байна” гэж Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэллээ.
М.Сарнайцэцэг