Сүүлийн үед Дэлхийн нийтээр яригдаж халуун сэдэв болоод буй Цахим мөнгө буюу Криптовалютын талаар Монголын Цахим Мөнгөний Холбооноос Монголын анхны томоохон чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
Чуулга уулзалтаар Дэлхий нийтээр хэрэглээнд ороод буй Цахим мөнгө, өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлага, Монгол улс цахим мөнгө, Криптовалютын талаар баримтлах чиг хандлага зэргийг хэлэлцэх аж.
Мөн цахим мөнгө олборлолт, арилжаа болон блокчэйн технологийн хэрэглээ гэсэн сэдвүүдээр мэргэжилтнүүд илтгэл танилцуулна. Хэрэглээнд нэвтрэх үед тус санхүүгийн системд оролцогч талуудын үүрэг, хариуцлага ямар байх талаар нээлттэй хэлэлцүүлэг явагдаж олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх зорилготой арга хэмжээ юм байна.
Арга хэмжээ 2017.10.19-ний өдрийн нэг өдрийн арга хэмжээ Их Монгол Цогцолборын 3-н давхарт Стартап Терминал төв дээр зохион байгуулагдахаар болсон байна.