БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын их хурлын ордонд 19 дүгээр их хурал өнөөдөр эхэллээ.
Таван жил тутам зохион байгуулдаг энэ удаагийн их хуралд Хятадын Коммунист намын 90 сая орчим гишүүнээс сонгогдсон 2300 гаруй гишүүн оролцож байна.
Хятад улс тус их хурлаар намын удирдах бүрэлдэхүүнээ сонгохын зэрэгцээ тус улсын ирэх таван жилийн хугацаанд баримтлах бодлогыг хэлэлцэх юм.
БНХАУ-ыг дахин таван жил удирдах Ши Зиньпин дарга энэхүү хурлаар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны бүтцэд өөрчлөлт оруулж, гишүүдийг шинээр томилно.
Хятадын нийслэлийн гудамж талбайгаар их хурлын туг далбаа намирч, үйлчилгээний байгууллагуудаа түр хугацаагаар хаалгаа барьжээ. Мөн тус хотод хууль хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.