УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн чуулганы үеэр хамгийн ширүүн асуулгыг асууж, үг хэлж буй гишүүдийн нэг нь О.Баасанхүү. Тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлэн, суудлынхаа ард, танхимын үүдэнд самбар байрлуулжээ.
Өнөөдөр О.Баасанхүү “Төрийн байгууллагад ямар үр жимс өгч байна гэдгийг нь ярих ёстой болохоос удаан байснаар чадвартай, мэргэшсэн гэж дүгнэж болохгүй. Ерөнхий сайд та үхэхээс айдаггүй нь үнэн, гэхдээ огцрохоос айгаад байна. Дурсагдахаар сайд байхын тулд гол гол юмыг хийх хэрэгтэй.
Бяр гэдэг чинь том шүү дээ. Засгийнхаа нэрийг бяртай гээд л өгчихмөөр байна. Ардын гэдэг үг битгий хэлээрэй. Намайг сайд болгоогүйд баярладаг юм. Тиймээс та болгоомжтой ажиллаарай. Энэ чинь их том салбар шүү. Тийм амар зүйл биш шүү.
Үндсэн хуульд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гээд заачихсан байгаа шүү. Жишээ нь, утааг яах вэ? Цагаан тоосны зовлонгоос бид хэзээ салах вэ? Эрдэнэтийн хулгай дээрмийг зогсоогоод цагаан тоосгүй болгох боломжтой. Модны хулгайг зогсоогоод өгөөч. Улам гаараад байна.
Богд ууланд амьдарч байгаа нь хуулийн дагуу юм уу, хууль бус юм уу. Тэгвэл би болон манай хамаатан саднууд тэнд амьдармаар л байна. Зуслангийн газар олдохгүй байна. Хууль тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл бүгдээрээ л Богд ууланд амьдаръя. Тэнд аялал жуулчлал байгуулна гээд арван хэдэн давхар барилга барьчихсан компаниудыг зарлаач” гэх мэтчилэн нэлээн ширүүн үгсийг ч хэлээд амжсан.