Нэг гэр бүлийнхэн удам залган удирдаж ирсэн конгломерат группуудийн ажиллагааг ил тод болгож, санхүүгийн тайланд нь хариуцлага хүлээлгэдэг болох гэж байна. Үүний тулд Өмнөд Солонгосын компанийн засаглалын нүүр царайг “эргэлт буцалтгүй” өөрчлөхөөр тус улсын монополийн эсрэг байгууллага амлаж байна.
Азийн дөрөв дэх гол эдийн засагтай тус улсын бизнесийн нууцлаг үйл ажиллагаа, компанийн замбараагүй засаглал нь зартай. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин “чебол” гэгддэг конгломерат группүүдэд өөрчлөлт өрнүүлэхээр амласан. Тэрбээр чеболуудын хяналтгүй эрх мэдлийг хязгаарлаж, компанийн засаглалыг шинээр тогтоох үүрэгтэй хоёр дайчны нэгээр Ким Сан Жо-г томиллоо.
“Би хурдан шуурхай ахиц дэвшил гаргах гэж яарахгүй. Гэхдээ Өмнөд Солонгосын компанийн засаглалд эргэлт буцалтгүй, эрс тогтвортой өөрчлөлт үүсгэх зорилгоосоо хэзээ ч ухрахгүй” хэмээн 55 настай ноён Ким Financial Times- д тайлбарлав. “Зах зээлийн зүгээс дарамт шахалт үзүүлэх замаар чеболуудын бизнесийн практикт суурь өөрчлөлт аажмаар бий болгоно” хэмээн тэрбээр амлав.
Компанийн засаглалыг өөрчлөх хөдөлгөөн өрнүүлэгч, бизнесийн аваргуудыг мөшгөж ирснээсээ болоод “чеболын мэргэн бууч” хоч хүртсэн Ким Сан Жо бизнесийн шударга бус практикийг илрүүлэх үүрэгтэй Солонгосын шударга худалдааны комиссын (СШХК) тэргүүн юм.
Чеболыг үндэслэгч гэр бүлийнхэн эд баялгаа арвижуулж, эрх мэдлээ үр хүүхдэдээ залгамжлуулахын тулд хэрэглэдэг бүхий л хууль бус аргыг сайн мэддэг тэрбээр Өмнөд Солонгосын бизнесийн группүүд хэрээс хэтэрч буйг шүүмжилсээр иржээ. Гэр бүлийн гишүүдийнхээ эзэмшдэг салбар компанид ивээл үзүүлэх замаар хөндлөнгийн өрсөлдөгч нарыг хохироож ирсэн конгломерат группын доторх шударга бус тохиролцоог устгаж, чеболын эдийн засгийн хүч чадлыг сулруулахаар ноён Ким чармайж байна. СШХК нь шударга бус дотоод тохиролцоо явуулдаг хэргээр Өмнөд Солонгосын 10 гаруй конгломерат группийг хараандаа авчээ.
“Зарим чебол шударга бус, хуучирсан арга барилаар одоо ч ажилласаар. Ийм нөхцөл үүсгэж буй бүхий л цоорхойг илрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
Өөрсдийнхөө эзэнт гүрнийг өргөтгөх, өв залгамжлах татвар төлөхгүйгээр группийн удирдлагыг хууль бусаар удам дамжуулан үлдээх зорилгоор чеболуудын төрөл садны ажиллуулдаг хандивын сангууд үйлчилж буй эсэхийг тус комисс ирэх хоёр сарын турш шалгана.
Чеболын шинээр үүсэж буй салбарт хуучин гол групптэйгээ тогтоох бизнесийн харилцааг нь тодорхойлж өгсөн журмыг тус агентлаг танилцуулахаар төлөвлөж байна. Уг журам нь чебол группүүдийн гэр бүлийн гишүүд, хамаатан садан нь хууль бус орлого авахаас сэргийлж өгнө. Ноён Ким тус улсын хөрөнгийн зах зээлийн талаас илүүг бүрдүүлж буй таван том конгломерат группийн удирдлагатай ирэх сарын эхээр уулзаж, өөрчлөлт өрнүүлэхийг уриалах юм. Хэд хэдэн чебол группийн компанийн засаглалын бүтцэд хэдийнэ эерэг өөрчлөлт гарч эхэлснийг ч тэрбээр тайлбарлав.
“Үндсэн болон дэд ханган нийлүүлэгч нартай байгуулсан гэрээний нөхцөлөөс нь харахад хөгжил дэвшил хэдийнэ гарчээ. Гэхдээ бизнесийн бусад зүйлсэд ч илүү их өөрчлөлт хэрэгтэй” хэмээн ноён Ким өгүүллээ.
Samsung-ийн де-факто тэргүүн Ли Жэ Ёныг авилгын хэрэгт буруутай гэж үзсэнээс үзэхэд Өмнөд Солонгост чеболын шинэчлэл хэдийнэ эхэлчихэж хэмээн зарим ажиглагч тайлбарлаж байна. Samsung-ийн тэрбумтан өв залгамжлагчаас шалтгаалан тус группийн дэлхий нийтэд гүйцэтгэх үүргийг шинэчлэн тодорхойлох шаардлагатайг нэмж анхааруулав. “Эзэнт гүрний удирдлагад эцэг шигээ үнэмлэхүй эрх мэдэл эдлэх нь хүүгийн хувьд хүсүүштэй зүйл биш. Хэчнээн чадвартай байлаа ч, Samsung нэг хүн ганцаараа удирдаж болдог бизнесийн жижиг групп хэдийнэ биш болжээ” хэмээн ноён Ким тайлбарласан юм.
Сон Жун-А