Сарын өмнө Иракийн курдүүдийн дунд санал асуулга явуулж, дийлэнх олонх нь тусгаар тогтнолыг дэмжсэн билээ. Гэвч Иракийн цэргүүд Киркук хотыг эрхэндээ авч, Курдийн тугийг буулган Иракийн далбааг мандуулснаар дээрх мөрөөдөл замхрах тийшээ хандав. Курдүүд болон Багдадын хэрүүлийн алим болоод буй нефтиэр баялаг энэ хотын газар нутаг Курдистаны өөртөө засах захиргааны салан тусгаарлах үзэл санаанд чухал үүрэгтэй байсан. Эдийн засгийн хувьд Киркук орчмын нефтийн талбайг ашиглах нь Курдийн тусгаар улс байгуулах эрмэлзлийн тулгуур болж байсан юм.
Сэтгэл зүйн хувьд олон үндэсний Киркук хотыг Курдийн албаныхан Курдистаны голт зүрх гэж үзсээр ирсэн. Гэвч даваа гарагт Иракийн танкууд хот руу түрэн орж ирэхэд араб болон туркмен гаралтай иргэд баяр хүргэн угтсан нь санал асуулгын дүнд хамгийн том уршиг авчирч магадгүй юм. АНУ-ын сургаж, зэвсэглэсэн бүс нутгийн хоёр хүчин болох Иракийн цэргүүд ба Курдийн пешмерга дайчид одоо бие биеэ сөрөн зогсож байна. Түүнчлэн Араб, Курдийн зөрчил туйлдаа хүрч, энд ISIS-ийн босогчдын эсрэг хоёр хүчин мөр зэрэгцэн тулалдаж байсан бол одоо шинэ мөргөлдөөн гарах эрсдэл үүслээ.
Курдистаны өөртөө засах нутгийн Ерөнхийлөгч Масуд Барзани болон түүний Курдистаны ардчилсан намыг Багдад нарийн ажиглаж эхлэв. Ноён Барзани Иракийн давшилтыг эрс шүүмжилж, дайн эхэлж болзошгүйг анхааруулсан юм. АНУ-ын бүс нутаг дахь өрсөлдөгч Ираны дэмжлэгтэй шийтийн бүлэг Киркукийн ажиллагаанд оролцсоныг тус нам мэдээлэв. Багдад хариуд нь “Өнөөг хүртэл байдал хяналтад байгаа. Гэхдээ ирэх хоёр өдөр маш аюултай. Хэрэв КАН зөрчлийг хурцатгавал байдал дордоно. Энэ бол зөвхөн Ирак, Курдийн хоорондын асуудал биш” хэмээн анхааруулсан байна.
Энэхүү хямралын улмаас курдүүдийн өрсөлдөгч бүлэг хоорондын зөрчил мөн хурцдаж, Курдийн бүс нутгийн захиргаанд ордог дээгүүр тушаалтнууд хотыг алдсанд бие биеэ урван тэрсэлсэн хэмээн зэмлэжээ. Захиргаанд ордог хоёр дахь нам болох Курдистаны эх оронч эвсэл ухарснаар Иракийн цэргийн давшилт амжилт олох боломжтой болсон аж. Өрсөлдөгч хоёр намын ужиг сөргөлдөөн олон удаагийн зөрчилд хүргэсэн түүхтэй. Үүний тод жишээ нь Курдийн хоёр том намын иргэний дайны үеэр 1996 онд Барзани КЭОЭ-ийг дарахын тулд Саддам Хуссейны цэргийг ирүүлсэн явдал юм.
Өнөөг хүртэл пешмерга дайчдын хүчин КАН ба КЭОЭ хоёрын талыг баримтлан хуваагдаж иржээ. Ноён Барзанийг шүүмжлэгчид Киркукт санал асуулга явуулж, курдүүдийг хүнд байдалд орууллаа хэмээн буруутгаж буй. Уг асуулгыг Ирак улсаас гадна АНУ ба хөрш зэргэлдээ орнууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ. Иран, Турк улсууд санал асуулгын уршгаар өөрсдийнх нь курд иргэд илүү эрх шаардахаас эмээн Багдадтай нэгдэж, Иракийн курдүүдийн захиргааг шийтгэх бодолтой байна. Бүс нутаг дахь хоёр том холбоотон нь сөргөлдсөн боловч АНУ уг асуудлаас зайгаа барьсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт “Тэд хоорондоо сөргөлдөж байгаа нь сайн хэрэг биш. Гэхдээ бид аль нэг талыг барихгүй” хэмээн мэдэгдэв.
Ирак ба Курдийн захиргаа бүс нутагт нефтийн урсгалыг зогсоохгүйн тулд хэлэлцээнд орвол байдал намжиж магадгүй юм. Тус улсын хойд нутгаас Туркийн Газар дундад тэнгисийн эрэг дэх Сейхан боомт руу тавьсан нефтийн хоолойг Курдийн захиргаа хянадаг. Харин Багдадын нефтийн хоолойг 2014 онд босогчид эвдэн сүйтгэсэн юм. Шинжээчдийн үнэлснээр уг хоолойг сэргээн засахад наад зах нь хэдэн сар, цаашилбал хэдэн жил ч шаардагдаж болзошгүй. Иймээс Курдийн захиргаа өөрийн хяналтын бүсээс нефть экспортолж, нэн шаардлагатай орлогоо олж байгаа. Лондон дахь Energy Aspects фирмийн геополитикийн шинжээч Ричард Маллинсон “Иракийн хойд нутаг дахь ганц хоолойг курдүүд хянаж байгаа учир Багдад, Курдийн захиргаа хоёр сөргөлдлөө ч харилцан хамааралтай хэвээр байгаа” хэмээн дүгнэсэн байна.
Эрика Соломон, Дэвид Шеппард