Өнгөрсөн сарын инфляцийн төлөв байдлын тайланг Монголбанк цахим хуудсандаа байршуулжээ.
Энэ оны эцэс хүртэл инфляц өсөх ч 8 хувиас давахгүй гэж Төв банк мэдээлэв.
- Боловсролын үйлчилгээ,
- Мах,
- Нефтийн бүтээгдэхүүний үнийн инфляцад үзүүлэх нөлөө буурсан тул дээрх таамгийг хийжээ.
Наймдугаар сарын гүйцэтгэлээр Улаанбаатар хотын сарын инфляц 1.3 хувьтай гарч, жилийн инфляц 5.4 хувьд хүрснээр жил бүрийн энэ сард инфляц огцом нэмэгддэг үзэгдэл давтагдсан юм. Эдийн засаг хүлээлтээс давж өссөн нь эрэлтийн инфляцийг нэмэгдүүлэх хандлагатай байгаа ч хүнсний ногоо, гурилын үнэд шингэсэн нийлүүлэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэж байна. Мөн хэрэглээний сагсны өөрчлөлт болон татварын өсөлттэй холбоотойгоор дөрөв, тавдугаар сард ажиглагдсан үнийн өсөлт хадгалагдсаар байна гэж тайланд дурджээ.
Уул уурхайн салбарын өсөлтийн дам нөлөөгөөр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, худалдаа, тээвэр, боловсруулах зэрэг уул уурхайн бус салбаруудын идэвхжил сүүлийн гурван улирал дараалан нэмэгдэв.
Гадаад эдийн засгийн төлөвт гарч буй эерэг өөрчлөлтүүд эдийн засагт эерэгээр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл хүлээлтээс давж, төсөөллийг сайжруулах шалтгаан боллоо.
Экспортын барааны үнэ болон уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр уул уурхайн салбарын (зэсээс бусад бүтээгдэхүүний) үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна. Уул уурхайн салбарын өсөлтийн дам нөлөөгөөр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, худалдаа, тээвэр, боловсруулах зэрэг уул уурхайн бус салбаруудын идэвхжил сүүлийн гурван улирал дараалан нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг тэтгэлээ.
Эдийн засаг идэвхжихийн хэрээр ХАА болон ХАА-н бус салбарууд болох худалдаа, уул уурхай, тээвэр зэрэг салбаруудад ажил эрхлэлт нэмэгдэж байна. Хөдөлмөрийн зах дээр гарч буй эерэг өөрчлөлт нь нийт дотоод эрэлт, өрхийн хэрэглээний өсөлтийг дэмжлээ. Мөн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт болон нүүрсний экспортын өсөлт, эскпортын тээвэрлэлтэй холбоотойгоор машин тоног төхөөрөмж, уул уурхайн бүтээн байгуулалт болон материаллаг хөрөнгийн нөөцөд оруулж буй хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдлээ.
Өрхийн хэрэглээ болон хөрөнгө оруулалт нь дотоод эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ импортын эрэлтийг ч нэмэгдүүлж байна. Экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд үйлдвэрлэл, экспортоо нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмэр үзүүлж байна. Уул уурхайн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалттай холбоотойгоор худалдаа, бүтээгдэхүүний цэвэр татвар өссөн нь үйлдвэрлэлийн зөрүү эерэг болоход нөлөөлж байна.
Цаашид уул уурхайн салбарын идэвхжил сайжирч, бусад салбаруудаа тэтгэн ажил эрхлэлт, өрхийн орлого сайжран хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна.