Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх болсон талаар бид өмнө мэдээлж байсан.
БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм.
Эхний ээлжинд 54 хүүхдийг сонгон, энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьсон бол өнөөдөр 41 хүүхэд асран хамгаалагчийн хамт Бээжин хотод очиж эмчлүүлэхээр явлаа.
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон.
Төслөөр хүүхдүүдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод байх эцэг, эхийн аль нэгний зардлыг Хятадын тал бүрэн даана.
Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлж явдаг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгон авсан байна. Мөн Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.
Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь 4 сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна.