“Дэлхийн мисс 2017” тодруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон Үндэсний ялагч Ц.Энхжинг үдэх ёслол өчигдөр “Holiday Inn” зочид буудалд боллоо.
Тус үйл ажиллагаанд Ц.Энхжингийн гэр бүл болоод найз нөхөд, төслийн багийн гишүүд, хамтран ажилласан байгууллага, Монголын миссийн холбооны ерөнхий захирал н.Соёл-Эрдэнэ зэрэг 50 гаруй хүн цугласан билээ.
Үдэлтийн үйл ажиллагааг Ц.Энхжин өөрийн аав болох Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашаар үг хэлүүлж нээлгэсэн. Тэрээр охиныхоо аян замын барцадыг арилгана хэмээж “Морин хуур”-ын эгшгийг тоглууллаа.
Үйл ажиллагааны дундуур Ц.Энхжин:
“Би их догдолж байна. Энэ үдэлтийн арга хэмжээнд надтай хамгийн ойр байдаг хүмүүс ирсэн. Нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх болсондоо баяртай байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн тэмцээн” гээд “Дэлхийн мисст Монгол улсаа төлөөлж явж байгаа нь нэг талаараа маш том хариуцлага. Хамгийн гол зорилго бол өөрийн хүмүүнлэгийн төслөө зөв таниулах явдал юм. Энэ сонгосон төслийг дизайнер мэргэжлийн онцлогоо ашиглан гаргасан” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан билээ. Тэрээр гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг технологийн шинэлэг шийдлээр байгальд ээлтэй болгох төсөл санаачилсан байна.
Үүний дараа Ц.Энхжин өөрийн нэг авьяас болох аман хуурыг тоглож сонирхуулсан.
МИСС А.БАЯРЦЭЦЭГ: ЭНЭ ТЭМЦЭЭНД БАРАГ УЛСААРАА ХӨДӨЛЖ БАЙЖ Л ЯЛАХ БОЛОМЖТОЙ
“Дэлхийн мисс 2016” наадмын шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан мисс А.Баярцэцэг өөрийн туршлагаас хуваалцахдаа:
“БНХАУ-ын Саньяа хот руу 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Энхжин явах гэж байна. Түүний хувьд гадаад хэлний хувьд маш сайн учраас энэ нь давуу тал болно. Энэ тэмцээнд ганцаараа хичээгээд нэмэргүй байдаг.
Бараг улсаараа хөдөлж байж л ялах боломжтой. Яагаад гэвэл олон нийтийн санал хураалт чухал. Мобстар мультимедиагаар саналаа өгч лайк, шэйрийг харамгүй дараарай гэж Монголынхоо ард түмнээс хүсье” гэв.
Үдэлтийн үйл ажиллагааны төгсгөлд Ц.Энхжингийн арын албаны хамт олонд ийнхүү А.Баярцэцэг зөвлөгөө өгч, оргилуун дарс буудуулан өндөрлөсөн юм.
А.Билгүүнгэрэл