Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчдыг хамруулж байна. Тус бүр нь 50 мянган төгрөгийн гурван төрлийн багцаас нэгийг нь сонгон, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас хариуцах аж.
“Даатгуулагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээнд хамруулснаар эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, түүнчлэн нас баралт болон эрүүл мэндийн сангийн зардлыг урт хугацаанд бууруулах ач холбогдолтой юм гэж” Эрүүл мэнд, нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ж.Чинбүрэн хэлэв.
Тус аян нь энэ сарын 16-12 сарын 31 хүртэл үргэлжилнэ. Нийт 174 мянган даатгуулагч дээрх үйлчилгээнд хамрагдах аж.
Нийслэлийн хэмжээнд 32, орон нутгийн хэмжээнд 45 эрүүл мэндийн байгууллага тус үйлчилгээг үзүүлж байгаа юм. Даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үйлчилгээнд хамрагдахдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн, иргэний цахим үнэмлэхийн хамт харьяа дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан “Эрхийн бичиг” авах юм. Эрхийн бичгээрээ харьяалал харгалзахгүй сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг авах боломжтой юм байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх насны иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээндээ товлосон хугацаанд өргөнөөр хамрагдахыг уриалж байгаа аж.
Б.Цэрэнханд