“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны гол дүр “Тэнгэрийн хунтайж” Ч.Цэнгүүнийг “Time to talk” онцолж байна. Бүжигт сэтгэл зүрхээ өгсөн залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх тус кинонд тэрбээр эсрэг дүр бүтээжээ. Дашрамд дурдахад Ч.Цэнгүүн Соёл Урлагийг Их сургуульд тайз дэлгэцийн найруулагчаар сурч байгаа гэсэн. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэж байна.
Сүүлийн үед юу хийж байна даа?
Саяхан киногоо дуусгасан. Одоо хэвлэлүүдэд ярилцлага өгөөд л явж байна. /инээв/ Төгс бид хоёр нийлээд студи байгуулж байгаа. Нүүр будалт, фото чиглэлийг шинээр нэмэх санаатай байна. Төгсийн хувьд германд нүүр будалтаар мэргэшсэн. Би зураг сонирхдог болохоор сүүлийн үед түлхүү зураг дарж байгаа. Авсан зураг маань олон улсын сошиал медиагаар цацагдах учраас чанартай байх хэрэгтэй болохоор өдөр шөнөгүй л судалж байна. Өдөр нь бэлтгэлдээ яваад боломжтой цагаараа зургаа дараад л өдөр хоногууд өнгөрчих юм. Давхар бас жүжигчнээр ажиллана.
Жүжигчнээр ажиллаж байна гэснээс энэ кинонд ямар дүр бүтээв?
Эсрэг талын нөхөр, хэргийн эзэн. Гэхдээ бас аргаа олоод явж байгаа нэг нөхөр байгаа.
Та ингэхэд ямар мэргэжилтэй юм бэ. Яаж яваад кино урлагтай холбогдчихов. Багадаа Тэмүүжингийн дүр бүтээсэн байсан.
Миний хүүхэд нас тэр чигтээ л тайзан дээр өнгөрсөн. Сүүлийн үед дэлгэцийн бүтээлд орж байна. Багадаа циркийн жүжигчин байлаа. Зургаан настайгаасаа л спортын гимнастикаар хичээллэж, 10 настайгаасаа циркийн жүжигчин болж харин 17 наснаасаа арай өөр зүйл сонирхох болсон. Шон дээрх бүжиг сонирхол татсан гэх үү дээ. 2007 оны үед цирк хувьчлагдаж, циркээ орхисон.
Кинонд тоглох ямар санагдав?
Өмнө нь 12 настайдааа түүхэн кинонд тоглоход миний хувьд оролцоо багатай байсан. Харин энэ удаад илүү бие даасан ажил байлаа. Яг л ажил хэргийн түвшинд шаардлагыг биелүүлж, боломждоо нийцүүлж хариуцлагатай ажиллахыг хичээсэн.
Их зүтгэл шаардсан уу?
Миний хийдэг ажлыг бодвол зүтгэл багатай. Харин их өөр байлаа. Янз янзын нөхцөлд ажилласан. Зургийн талбай дээр ямарч бэлтгэлгүй бэлэн биш зүйлийг анх удаа хийх тохиолдол олон байсан.
Шон дээр бүжиглэсэн үү?
Тиймээ. Шонтой хэсэг хоёр удаа гарна. Бас сонин сонин хэсгүүд байгаа. Би өөрөө яг дэлгэцэн дээр хараагүй болохоор ямар харагдах бол, кино маань ямар болсон бол гэсэн догдлол хүлээлттэй байна.
Хамгийн их цаг шаардсан нь ямар хэсэг байна?
Миний хувьд харьцангуй гайгүй, нэг зураг гаргахын тулд найман удаа дубльдсэн. Манай киноны хамгийн их давтсан сцень 28 удаа дубльдсэн байдаг.
Зураг авалтын үед хүйтэнд ч юмуу, хэцүү үе таарав уу?
Зураг авалтын талбай маш чухал юм билээ. Манай киноны онцлог нь илүү олон үзүүлбэртэй, тайз засал шаардлагатай, аюулгүйн төхөөрөмж, үзүүлбэрийн төхөөрөмж их шаардагдсан. Биеэр юм хийж байгаа тохиолдолд олон дахин давтахгүйн тулд бэлтгэл маш сайн байх хэрэгтэй.
Анх киноныхоо зохиолтой танилцаад ямар санагдав?
Зохиолоо уншаад надад эсрэг дүр ирсэн болохоор их таалагдсан. Гоё сэтгэгдэл төрсөн гэх үү дээ. Мэдээж эсрэг дүр болохоор амаргүй. Сэтгэлзүйн хөдөлгөөн, ууртай ширүүн дориун нэг хэмнэлээрээ биш нэг унасан, боссон байсан болохоор надаас их ур чадвар шаардагдах учраас өөрийгөө сориод үзье гэж бодсон. Дүрийн хувьд надаас шал өөр хүн. Одоо бодохоор тэр Оргил гэж хүний зарим зан чанар надад байсан болоосой гэж боддог. Тэр маш хүчирхэг, яахаа мэддэг. Алдаа дутагдалтай тал нь тэр хүнийг нийгэм хамт олон нь тусгаарлаад вакумлаад цор ганцааранг нь орхиод удчихсан тэрнээс нь болоод бусдад аашилж, өөрийнхөөрөө зүтгэдэг, омголон зангаасаа болж алдаж яваа залуу байсан. Миний хувьд бол тайван хүн шүү дээ. Надад тийм хурц ааш байгаагүй. Би бүтээсэн дүрээсээ их зүйлийг ойлгож ухаарсан.
Та бүжгээс өөр юу сонирхдог вэ?
Амьд хөгжим. Хамтлагтай болно гэж боддог байлаа. Тэгж яваад Чойжоотойгоо найзалж, мөн амьд хөгжмийн ах нартайгаа танилууд болсон. Манай хамт олон гэвэл хөгжмийнхөн байна. Гэхдээ би өөрийгөө хөгжмөөр явах байгалийн өгөгдөлгүй хүн байна гэж мэдэрсэн. Харин бүжгийн нэг төрөл поле миний хувьд шинэлэг, бас их сонирхол татсан.
Циркийн жүжигчин байхдаа ямар үзүүлбэр үзүүлдэг байсан юм бэ?
Циркэд ороод жил хичээллээд Монголын уламжлалт том үзүүлбэр болох тэмээтэй акработ үзүүлдэг байсан. Циркийн жүжигчид ер нь олон төрлийн үзүүлбэрт ордог л доо. Нэг хамтлаг л 10 гаруй гишүүнтэй хэр нь бүтэн тоглолтын программ гаргадаг.
Цирк гэдэг тэр чигтээ тэсвэр хатуужил харагддаг. Цирк танд ямар зүйл өгсөн бэ. Багаасаа хичээллэсэн гэдэг утгаараа цирк таныг хэн болгож хүмүүжүүлсэн бэ?
Би маш их хүчтэй бодол, сонирхолтой хүн л дээ. Ямар нэг юм сонирхвол нэвт харж, бүрэн болгож байж санаа амардаг. Төгс төгөлдөр зүйл хүсдэг. Тэрнээсээ болоод их нервтэнэ. Жаахан зовлонтой ч юм шиг. Гэхдээ олон улсын түвшинд нийцэхээр зүйл л хийхийг зорьдог. Циркээр хичээллэж байхад багш нэг дасгалыг 25 удаа хийгээрэй гэсэн бол заавал давуулж хийдэг байсан. Тэр зан чанар маань миний амьдралд их нөлөө үзүүлдэг.
Таныг шоунд орсноос хойш хүн бүр л таньдаг болсон. Олны танил байх ямар байна?
Гоё ш дээ. Би ямар муу юм хийсэн биш, сонин хачин юм хийж олонд танигдсан биш яг л хийх дуртай, дурласан зүйлээ бусдад хүргэсэн. Хүнд хэцүү байсан ч давж туулсан. Хүмүүс миний бодсоноос илүү сайхнаар хүлээж авсанд нь би баярладаг. Муу үйлдэл хүний нүдэн дээр байдаг ш дээ. Ямар нэгэн байдлаар хүнийг доромжилдог хүмүүсийг ойлгох гээд судлаад үзэхээр их өрөвдөлтэй хүмүүс байдаг юм байна лээ. Тэр хүнд сайн сайхан зүйл байгаагүй, хүнд хэцүү амьдралтай байдаг юм шиг санагдсан. Олны танил байна гэдэг сайхан. Хүмүүс сайн үгээр урамшуулна. Такси бариад явсан ч зүгээр хүргээд өгье гэдэг ч юмуу манайхан чинь их элгэмсүү, зочломтгой сайхан хүмүүс шүү.
Таны үзүүлбэр бас л шинэлэг байсан шүү. “Тэнгэрийн хунтайж” байх аа. Охид, бүсгүйчүүд их эргүүлж байна уу?
Эргүүлсээн эргүүлсэн. Би ч эргээгүй л дээ. Шоу цацагдангуут хэсэгтээ л шуугиж, моданд орох юм байна даа гэж бодож байсан. Тэгэхээр би маш бодолтой, зөв байхыг хичээсэн. Янз янзын хүмүүс залгаад, дугаараа хоёр ч удаа сольсон.
Одоо кино цацагдсаны дараа дахиад дугаараа солих шаардлага гарах байх даа?
Яахыг мэдэхгүй байна. Ер нь тэгээд заримдаа яах гэж өөрийгөө ингэж их хүчилж ажилладаг юм бэ гэж боддог. Сайн бодоод үзвэл энэ бүхэн маань хүмүүст л нэг зүйлийг үзүүлэх гээд байгаа хэрэг шүү дээ. Тийм болохоор яахав байх л зүйл, миний л сонгосон зам. Энэ бүхэн салбарын маань л онцлог юм даа.
Таны мөрөөдөл юу вэ?
Би өөрөө кабри театртай болно. Энгийн биш маш зоригтой үзүүлбэртэй. Улаанбаатар хотын нэр хүнд өчүүхэн ч гэсэн тэнд оршиж байдаг. Ирсэн жуулчид заавал ирээд үзчихдэг. Тийм газартай болох юмсан гэж боддог. Манайх уламжлалт маягаар хийдэг ч хөгжил багатай уламжлалаараа явдаг. Харин орчин үеийн шинэлэг зүйл хэрэгтэй байна.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Би ч тэр чигээрээ чөлөөт цагтай хүн дээ. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор надад ажлын цаг гэж байхгүй. Үзүүлбэртээ л бодол санаа бүх зүйлээ зориулдаг. Зүүдлээд ч сэрэх үе байна.