Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хангамж, хяналт, эмийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатартай “Эм эмнэлгийн хэрэгслийн хууль”-ийг шинэчилсэн найруулга болоод антибиотикийн зохистой хэрэглээний талаар ярилцлаа.
-Эмийн сангаас эмчийн зааваргүйгээр эм худалдан авах, эмийн санч дур мэдэн зөвлөгөө өгдөг байдлыг шинэчилсэн найруулгад хэрхэн тусгасан юм бол?
-“Эм эмнэлгийн хэрэгслийн хууль”-ийг шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар батлагдах гэж байна. Антибиотикийн мэдрэг чанарыг шинжилж судлахгүйгээр антибиотикийг эмчилгээнд хэрэглэсэн, антибиотикийг жоргүйгээр олгосон эм зүйч, эмийн сангийн эрхийг түтгэлзүүлэх, цуцлах, хариуцлагын механизмыг сайжруулах, эрчимжүүлэх үүднээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Жоргүй эм олгосон тохиолдолд тухайн эм зүйчийн эм барих эрхийг түдгэлзүүлэх, эмийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ авах талаар тусгасан.
-Эмийн тайлбар, санамжийг монгол хэлээр хөрвүүлэх нь хэрэглэгчдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-“Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль” тогтоомж холбогдох дүрэм журамд эмийн заавар монгол хэлээр байна гэж заасан. Энэ нь хэрэглэгчийг төөрүүлэхээс сэргийлж байгаа юм. Анх Монгол Улсад 1997 оноос эм бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй эм бүртгэгдсэн. Энэ жил 1000 орчим эмийн зааврыг монгол болгоно гэх мэтээр үе шаттайгаар ажиллаж байна.
-Яг адилхан эм эмийн сангуудад өөр өөр үнэтэй байгаа талаар иргэд гомдоллодог. Эмийн үнэд хяналт тавих боломж байдаг уу?
-1991 оноос эхлээд эмийн сангууд хувьд шилжсэн. Одоо бол улсын эмийн сан гэж байхгүй. Монголын эм ханган нийлүүлэлтийг хувийн хэвшлийнхэн авч явж байна. Эмийн үйлдвэрүүд, эм ханган нийлүүлэх төв, эмийн сан гэх мэт газрууд өөрсдөө эмээ оруулж ирж үнэ мөнгөө ч бас өөрсдөө тогтоодог. Тиймээс эм эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинэчлэн найруулж, эмийн компаниудтай хамтарч ажиллана. Иргэдээ санхүүгийн дарамтаас гаргах чиглэлээр судалгаа хийж, хууль боловсруулах, бодлого журам гаргахаар зорьж байна.
Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд антибиотикийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
-Ханиад томууны улирал эхэлж байна. Эцэг эхчүүд, иргэд дур мэдэн антибиотик хэрэглэх нь элбэг байдаг?
-Антибиотикийг нээснээс хойш 70 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 10 гаруй нэр төрлийн 1000-аад антибиотик гарсан. Эдгээрээс биед дасал үүссэн тэсвэржилттэй байснаас болоод зарим нь хасагдсан. Антибиотик нь төрөл бүрийн нянгаар үүссэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирүсээр үүссэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Харин хүний биеийн ашигтай нянгуудыг устгадаг. Ашигтай нян устсанаар хүний дархлаа муудаж өвчин илүү хүндэрдэг. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.
Иргэд эрүүл мэндийн боловсрол муу, эмийн гаж нөлөө хор уршгийн талаар мэдээлэл байхгүй байгаатай холбоотой. Хэрвээ ямар нэгэн антибиотик хэрэглэж эхлэх гэж байгаа бол “антибиотикийн мэдрэг чанарын сорил” тавиулж ямар төрлийн антибиотикаас харшилдаг, хэрэглэж болох нь аль гэдгээ мэдэх хэрэгтэй. Антибиотикийг хэрэглэх шаардлага гарвал ууж хэрэглэх хэрэгтэй. Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л тариагаар хэрэглэх ёстой. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд антибиотикийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
-Эмийн зохистой хэрэглээнд эмийг зааврын дагуу уух нь чухал гэсэн байдаг. Антибиотикийг цагаар болон курсээр бүрэн гүйцэд уухын ач тусын талаар хэлж өгнө үү.
-Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Гэтэл ихэнхдээ өвчний шинж тэмдэг багасаад ирэхээр эмээ хэрэглэхээ зогсоодог. Үүнээс болж тухайн антибиотикт тэсвэртэй болж, дараагийн эмчилгээнд хүндрэл учирна. Ер нь эмийг уухдаа эмчийн зааж өгсөн эмийг зааврын дагуу бүрэн гүйцэд ууж хэвших хэрэгтэй.
Хүчтэй антибиотикоор тариулсан малын мах сүүг иргэд хэрэглээд энэ нь эмийн дасал, эмд тэсвэртэй нянгууд үүсгэдэг
-Сүүлийн үед утсаар эмийг захиалах, олон нийтийн сүлжээгээр эмийн зар сурталчилгаа, захиалга авах нь ихэсчээ. Ер нь Монголд борлуулагдаж байгаа эмийн гаралтай бүтээгдэхүүн дээр хяналт шалгалт хэр байдаг вэ?
-Дуудлагаар эм хүргэх үйлчилгээ нь эмийг жоргүйгээр дур мэдэн авах нь эмийн замбараагүй хэрэглээг ихэсгэж байна. Иргэдээс ирсэн гомдлоор мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт байнга хийдэг. Мөн энэ талаар “Эм эмнэлгийн хэрэгслийн хуулийг” шинэчилсэн найруулга дээр эмийн зар сурталчилгааг яаж явуулах, цахим орчин болон дуудлагаар явагддаг худалдааны талаар тусгаж байна.
-Малд тарьсан антибиотик мах сүүгээр хүнд дамжин антибиотикт дасалтай болгодог талаар ч ярьж байна.
-Мал эмнэлгээс малын өвчин гарсан үед өвчлөлийг зогсоох зорилгоор малчдад хүчтэй антибиотикийг өгдөг болсон. Малчид түүнийг өвчилсөн малд тарьдаг. Сүүлийн үед өөр нэг зорилгоор хэрэглээд байгаа нь малын мах, сүүг удаан хадгалах зориулалтаар хэрэглээд байна. Тухайн хүчтэй антибиотикоор тариулсан малын мах сүүг иргэд хэрэглээд энэ нь эмийн дасал, эмд тэсвэртэй нянгууд үүсгэдэг. Энэ тал дээр хууль эрх зүйн хүрээнд зохих хяналтыг тавьж байна.
М.Сарнайцэцэг