Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Фүнокүва Харүкад цэвэр ялагдлаа.
Тэрбээр эхний тойрогтоо Колумбын бөх В.Кейлаг цэвэр ялж улмаар Унгарын Озбас Сзофиг вазари үнэлгээгээр ялсан.
Австрийн жүдоч Асиминаг гуравдугаар тойрогт мөн л цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдахаар болсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Карчаева Аидаг цэвэр буулгасан.
Хагас шигшээд 2015 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын Тихея Тополовцтой барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан юм.
Монгол Улсын залуучуудын шигшээ баг ДАШТ-ий эхний хоёр өдрийн дараахь байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд байна.