Монгол улсын эрүүл мэнд ба боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх 1.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр техникийн туслалцааны төслийн баримт бичигт Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, АХБ-ыг төлөөлж Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гэрээнд гарын үсэг зурав. Түүнчлэн Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукасава арга хэмжээнд оролцож, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Болормаа, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д. Төмөртогоо нар мөн гарын үсэг зурлаа.
“2030 он хүртэлх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрүүл мэнд ба боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад энэхүү төслүүд Монгол улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.
Салбаруудын мастер төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үйл явцад бүх талуудын оролцоог хангах нь эдгээр төслийн чухал зорилтуудын нэг юм. Эдгээр техникийн туслалцааны төслүүд нь нийгмийн үйлчилгээг сайжруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх ирэх 4 жилийн түншлэлийн стратегийн чиглэлтэй яв цав нийцэж байгаа.” гэж Суурин төлөөлөгч хатагтай Фернандез Ломмен хэллээ.
Энэхүү хоёр төслийн санхүүжилтийг Япон Улсын Засгийн газраас Ядуурлын Бууруулах Японы Сангаар дамжуулан олгож байгаа бөгөөд тус сангийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 50 төсөл хөтөлбөр өнгөрөгч 18 жилийн туршид Монгол улсад хэрэгжээд байна.
Эрүүл мэндийн салбарын техникийн туслалцааны хүрээнд өмнө хэрэгжсэн мастер төлөвлөгөө болон салбарын томоохон шинэчлэлүүдийг үнэлж дүгнэх, салбарын үндсэн чиглэлүүдээр баримтлах тэргүүлэх стратегийг тодорхойлох, оролцогч талуудын зөвлөлдөх болон зохицуулалтыг хангах механизмыг бий болгох, дунд хугацааны төсвийн хүрээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах зэрэг ажлуудыг хийнэ. Мөн түүнчлэн, төслийн явцад Институцийн болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын бодлого төлөвлөлт ба бодлогын хэрэгжилтийг зохицуулах чадавхийг дээшлүүлнэ.
Боловсролын салбарт хэрэгжих төслийн хүрээнд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг удирдан зохицуулахад холбогдох яам болон харьяа байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Мөн оролцогч талууд ба хөгжлийн түншүүд хамтран салбарын ахиц дэвшлийг нягтлан хэлэлцэж, бодлого ба өөрчлөлт шинэчлэл, бодит хөрөнгө оруулалт, институцийн чадавхийн хөгжлийн эн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлно. Тус төсөл нь Монгол улсын боловсролын салбарын нарийвчилсан судалгаанууд болон олон улсын шилдэг туршлагуудын дүн шинжилгээн дээр тулгуурлан хэрэгжих юм.
Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.