Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогосхонтой ярилцлаа.
-Манай улсад жилд дунджаар сүрьеэгийн хичнээн тохиолдол бүртгэгддэг вэ. Энэ өвчний тархалт хэр байна?
-Нийт амьсгалын замын халдварт өвчин дотор сүрьегийн өвчлөл 21.8 хувийг эзэлж байна. Сүүлийн таван жилийн дунджаар 10 мянган хүн амд 15 тохиолдож байна. Шинээр сүрьеэгийн өвчлөл 1810 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 202 тохиолдлоор буурсан. Нийт тохиолдлын 14.7 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хэдийгээр сүрьеэгийн өвчлөл буурсан мэт харагдаж байгаа ч 2014-2015 оны хооронд хийсэн судалгаагаар хүн амын дунд сүрьеэгийн бодит тархалт гурав дахин их байна. Үүнийг Сүрьеэгийн үндэсний хөтөлбөр болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын өмнө нь тооцоолж байсан. Тэгэхээр одоо бүртгэсэн өвчлөлийн цаана гурав дахин их сүрьеэгийн өвчлөл илрээгүй байгаа гэж ойлгож болно.
Сүрьеэ өвчний халдвар авсан нийт иргэдийн 14.7 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна
-Нийт өвчлөгсдийн 14.7 хувь нь бага насны хүүхдүүд байна гэж та сая дурдлаа. Шалтгаан нь юу байна вэ?
-Хүүхдийн биеийн дархлаа муу, хэрэглэж буй хоол хүнснээс өөрт хэрэгтэй эрдэс бодисоо нөхөж авч чадахгүй байх нь эрсдэлт хүчин зүйл болж байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй эсвэл гэр бүлийн аль нэг гишүүн нь сүрьеэ өвчнөөр өвчилсөн байвал хүүхдэд амьсгалын замаар болон бохир орчин, агааржилт хангалтүй орчинд амьдрах нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг. Нөгөө талаар энэ өвчин залуужаад байгаа нь илт агаарын бохирдолтой холбоотой.
-Сүрьеэгийн эмчилгээ урт хугацаа шаардагддаг. Эмчилгээг тууштай хийлгээгүйгээс дараагийн шатанд шилждэг гэсэн. Дээр нь уг өвчнөөр өвчилсөн иргэдийг үнэ төлбөргүй эмчилдэг. Үүнд улсаас хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Эмэнд мэдрэг сүрьеэг 6-8 сарын хугацаанд эмчилнэ. Энэ хугацаанд эмчилгээнд нэг хүний 150-270 мянган төгрөг шаардана. Нэг дор 5-7 эм давхар уудаг тул гаж нөлөө үзүүлэх магадлалтай байдаг учраас эмчилгээний зардал дээр гаж нөлөөний эм багтана. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд хамгийн багадаа 18-24 сарын хугацаатайгаар эмчилдэг. Мөн гаж нөлөөний эм зардалтайгаа нийлээд 9.1-17.2 сая төгрөг зарцуулдаг.
Түүгээр ч барахгүй “маш олон эмэнд тэсвэртэй” сүрьеэ гэж байдаг. Эмэнд мэдрэг сүрьеэ нь зургаан сарын турш эмээ цаг тухайд нь уувал бүрэн төгс эмчлэгддэг. Эмчилгээгээ таслах эсвэл шинж тэмдэг илрэхээ болих үед идэвхтэй нянгуудыг эмчлээд үргэлжлэх шатны эмчилгээгээ таслаад орхисон тохиолдолд дараа нь өвчлөхдөө олон эмэнд тэсвэртэй сүрьеэд шилжих магадлалтай.
Биеийн эсэргүүцлээ сайжруулах нь хамгийн чухал
Эсвэл эрүүл хүнд халдвараа тараахдаа шууд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ тарааж болох юм. Энэ тохиолдолд эмчилгээний хугацаа нь 24-36 /хоёр жил/ сарын хугацааны турш үргэлжилж эмчлэгдэж дуусна. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэд шилжих тохиолдолд 24-36 сарын хугацаанд эмчлэх магадлалтай. Гэвч энэ нь эдгэрэх магадлал тун бага байдаг. Магадлал бага учраас зарцуулагдах зардлын мөнгө ч их буюу 40.9 сая төгрөг байх жишээтэй. Тэгэхээр сүрьеэ өвчин нь нийгмийн эдийн засагт ямар хор уршигтай байгааг энэ өвчлөлийн эмчилгээний үнийн дүнгээс харахад болно. Цаашлаад эдийн засагт хор хохирол учруулах өвчин учраас урьдчилан сэргийлэх шаардлагатай.
-Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийх шаардлагатай вэ?
-Сүрьеэгээс халдвар авсан эсэхийг гурав зааглан авч үзэж болно. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт төрөнгүүт 24-48 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийдэг. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушгины хэлбэрт халдвартай байгаа сүрьеэг эрт илрүүлэн бүрэн төгс эмчилж халдварын эх үүсгэвэрийг халдвар авахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг.
Өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг нь биеийн эсэргүүцлээ сайжруулах нь хамгийн чухал. Үүнд чанартай, эрдэс тэжээл амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх. Мөн бие тамир хөдөлгөөнийг эрхэмлэх орон байрны агааржилт, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтыг зөв тохируулах, архи тамхи мансууруулах бодис хэрэглэхгүй байх, халдвар авсан даруйд өвчлөхөөс урьдчилан сэргийлэх. Гэхдээ энэ өвчлөл нь агаар дуслын замаар халдварладаг учир хэн ч өвчлөх магадлалтай.
-Өвчлөлийг багасгахын тулд урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
-Эрүүл мэндийн анхдагч болон хоёрдох, гурав дахь шатлалуудад тусламж үйлчилгээг тухайн бүрт нь үзүүлэн явж байна. Анхан шатанд өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн шууд хяналттай богино хугацааны эмийг өгдөг. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран идэвхитэй эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн иргэдэд сүрьеэ өвчний талаарх сургалтыг явуулж байна. Ингэснээр иргэд олон нийт сүрьеэ өвчний талаарх мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй болох юм.
Иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа зайлшгүй хамрагдаж байх шаардлагатай
Энэ асуудалд зөвхөн дан ганц эрүүл мэндийн салбар ажиллах биш, бүх шатны салбаруудын ажиллагаа маш чухал нөлөөтэй. Мөн иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа зайлшгүй хамрагдаж байх шаардлагатай. Энэ өвчин нь зөвхөн агаар дуслын замаар дамжин халдварладаг савханцар гэх нянгаар үүсдэг өвчин учраас ханиалгах, найтаах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж ойр орчимдоо халдвар тараадаг.
2016-2017 онд сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гурав дахь удаагийн үндэсний тархалтын судалгааг хийсэн. Үүгээр шинэ тохиолдлын олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 5.3 хувьтай байна. Өмнө нь эмчлэгдсэн тоонд 16.5 хувь байгаагаас харахад шинэ тохиолдлын дунд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өмнөх судалгаатай харьцуулахад 3.8 дахин өндөр үзүүлэлттэй гарсан.
Тухайн иргэн шалтгаангүйгээр 14 хоног болон түүнээс өдөр ханиалгах, мөн цээжээр өвдөх, цустай цэр гарах, бие суларч ядрах, жин буурах, хоолонд дургуй болох, халуурах, шөнө хөлрөх зэрэг эдгээр шинж тэмдэгүүд хавсарсан буюу гурав болон түүнээс дээш зовиур хавсарсан тохиолдолд сүрьеэгийн халдварын шинжилгээг өгөх хэрэгтэй.
Т.Номун