The Lancet-ийн тайланд бичсэнээр 2015 онд дэлхий даяар есөн сая хүн бохирдлын улмаас хорвоог орхижээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бага болон дунд орлоготой орнуудын иргэд бөгөөд Бангладеш, Сомали орнууд хамгийн их хувийг эзэлж байна.
Ялангуяа агаарын бохирдол хамгийн том нөлөө үзүүлж байгаа аж. Бохирдолтой холбоотой нийт үхлийн шалтгааны гуравны хоёр нь агаарын бохирдлоос болжээ. Жишээлбэл зүрхний өвчлөл, цус харвах, уушгины хорт хавдрын өвчлөл ихээр нэмэгдэх болсон байна.
Агаарын бохирдлоос болж зуурдаар нас барсан 6,5 сая хүн байгаа бөгөөд гадна орчны агаарын бохирдол хамгийн их нөлөөлжээ.
Үүний дараагийн шалтгаан болох усны бохирдлоос болж 1,8 сая хүн хорвоог орхисон байна. Нийт бохирдлоос болж амиа алдсан хүмүүсийн 92 хувь нь ядуу орнуудын иргэд бөгөөд эдийн засаг хурдацтай хөгжиж буй Энэтхэг, БНХАУ мөн дээгүүр байр эзэлжээ.
Эх сурвалж: BBC