Бразилын цагдаа нар 108 педофил этгээдийг баривчилжээ. Педофил гэдэг нь 16-аас дээш настай, өөрөөсөө хамгийн багаар бодоход 5 насаар дүү хүүхдэд бэлгийн сонирхолтой болсон хүнд тохиолдох сэтгэлзүйн өвчин юм.
Олон улсын гэмт хэргийн томоохон сүлжээ ч байж магадгүй юм
Цагдаа нар нийт 24 муж болон нийслэл хотоос эдгээр хүмүүсийг баривчилсан бөгөөд Хууль зүйн сайд Торкуато Хардимын хэлснээр интернетээр хүүхдийн ёс бус зураг хуваалцаж байсан бүлэг хүмүүс аж.
Олон улсын хамтарсан мөрдөн шалгах багийнхан сүүлийн зургаан сарын турш сэжигтнүүдийг мөрдөн шалгаж байжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тэд нийт 150 мянга гаруй баримт, гэрэл зургуудыг олж авсан байна.
Сэжигтнүүд гүний веб дээр байршуулсан гэрэл зургуудыг худалдан авч, бусадтай хуваалцаж байсан бөгөөд тэдний дунд чөлөөндөө гарсан цагдаагийн алба хаагч, иргэний байгууллагын ажилтнууд, өсвөрийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчид хүртэл байжээ.
Хардимын хэлснээр педофилүүд тун нарийн аргаар цагдаа нарын хараанаас нуугдаж байсан аж. Жишээлбэл хууль бус, ёс бус зургуудаа бусдын компьютер дээр хадгалж байсан бөгөөд ихэнх хүмүүс өөрийнх нь компьютер дээр хэн нэгэн этгээд ийм зүйлс хадгалж байсныг огт мэдээгүй байжээ.
Одоогийн байдлаар энэхүү бүлэгт багтаж байсан этгээдүүд зөвхөн Бразилд бие даасан үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхойгүй учраас олон улсын гэмт хэргийн томоохон сүлжээ ч байж магадгүй юм байна.
Эх сурвалж: BBC