Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авирал хийгээд буух замдаа сураггүй алга болсон 19 иргэнийг эрэн хайх ажиллагаа маргааш үүрээр эхэлнэ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улаанбаатар хотоос холбогдох эрэн хайх багийнхан 18.00 цагт Завхан аймгийн зүг хөдөлсөн бөгөөд аймгийн онцгой байдлын газрынхан алга болсон Отгонтэнгэр хайрхан руу хөдөлж, хоёр цагийн дараа гэхэд осол болсон газарт очих төлөвлөгөөтэй байна.
Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж байгаа хэдий ч харанхуй болсон учраас нисдэг тэргээр эрлийн ажиллагааг хийх боломжгүй байгаа юм.
Алга болсон иргэд бүгд уулчид биш бөгөөд аялагчдын клубынхан
Болсон явдлын талаар "аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай Отгонтэнгэр хайрхан руу Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017.10.22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байна.
Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байна.
Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна.
Аймгийн онцгой байдлын 12 алба хаагч Отгонтэнгэр хайрханы зүг хөдөлжээ
Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн" гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө.
Алга болсон иргэд бүгд уулчид биш бөгөөд аялагчдын клубынхан гэсэн мэдээлэл байна. Бууж ирсэн найман хүн байгаль хамгаалагчийн гэрт ирж онцгой байдлын газарт мэдээлэл өгсөн байна. Мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн гурван өндөрлөг, Шадар сайдад мэдээлэл хүргүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар