“Тооно” галерейд Монголын мастер уран бүтээлч М.Эрдэнэбаярын "Хотын морьд" үзэсгэлэнг толилуулж байна.
Үзэсгэлэн ирэх сарын 18 хүртэл Шангри-Ла Резиденсд байрлах Тооно галерейд үргэлжилнэ.
Монхорын Эрдэнбаярын 20 орчим жил зурж буй морьдыг үзэгч та хараад “Энэ зураг юу өгүүлж байна вэ”, “Яагаад ийм байгаа юм бэ” гэх асуултуудыг тавих хэрэгтэй.
Магадгүй М.Эрдэнэбаярын зурсан зураг, хийсэн баримлын нэр, бүтээлд тусгагдсан өнгө, дүрс таныг хөтлөх тайлал болж мэдэх юм.
Тухайлбал М.Эрдэнэбаяр хорь орчим жилийн өмнө “Чингисийн хоёр загал” туужаас сэдэвлэж анхны морьдоо зурж байжээ. Тэрхүү туужид эрх чөлөөтэй, өөрийн хүслээрээ амьдрахыг хүссэн морь болоод эзэн хаандаа үнэнч явж, эх нутагтаа байх хүсэлтэй хоёр морь гардаг.
Энэ сэтгэлгээний эрс, тэрс байдал, монгол хүний амьдралд хандах төрөлх хандлагыг М.Эрдэнэбаярын бүтээлүүдээс харж мэдэрч болно.
Өөрийн санаагаа мориор дамжуулан илэрхийлдэг түүний сэдвүүд цаг үе бүхэнд шинэчлэгдсээр өнөөдөр бүр ч сонирхолтой өгүүлэмж, шийдэлтэй болсныг нь та “Хотын морьд” зэрэг сүүл үеийн бүтээлүүдээс ажиглаарай.
М.Эрдэнэбаяр нэг удаа “Хүмүүс огт хэрэггүй гэж хардаг зүйлийг том урлаг болгож байгаа нь надад маш их таалагддаг. Тэдгээр зүйлийг урлаг болгон харж байгаа хүн, үүнийг урлаг гэж хүлээн зөвшөөрч байгаа хүн ямар мундаг юм бэ” гэж хэлж байсан юм.
Үүгээрээ тэрээр жирийн амьдрал дээр хүмүүс урлагийг “гоё” зүйл гэж хараад байдгийг үгүйсгэж явдагаа хэлж, урлаг бол тийм гоё сайхан юм биш, харин сэтгэлийн эмзэглэлээс төрөн гардаг гэж хэлсэн хэрэг. Тэгэхээр түүний бодлоор амьдралын сайн муухай бүх зүйлд урлаг байдаг ба харин түүнийг хүлээн зөвшөөрүүлэх хэлбэрийг олж үзүүлэх, олж харах нь урлагийн мөн чанар аж.
Үүнийг өөрийнхөө бүтээлд тусгахдаа тэрээр жишээ нь ховхойрч, хуучирсан эмээлийн цуглуулгыг авч “Орхигдсон” гэх нэртэй инсталляци бүтээсэн байна. Хүмүүс салбар бүрт эрх мэдлийн хойноос хөөцөлдсөөр манай улс яг л тэрхүү ховхойрч хуучирсан эмээлийн овоолго шиг болсон байгааг харж, мэдэрснээ өгүүлж байгаа нь тэр.
Цаг үе бүхэнд бий болж байдаг иймэрхүү амьдралын эмзэг сэдэв, хоцрогдож хуучирсан байдлыг бүтээлдээ хураангуйлж буулгаснаар түүний ажлууд өөрийн гэсэн араншин, тайлж уншигдах түлхүүртэй болжээ. Улаан өнгө нэгэн цагт түүний бүтээлд Буддын нөлөө их байсныг харуулж байсан бол одоо орчин үеийн амьдрал илүү хайрцаглагдаж, хурдацтай өрнөдөг болсныг хар өнгө юм уу, дөрвөлжин зурааснуудаар тэрээр дүрслэн үзүүлж байна.
М.Эрдэнэбаяр өөрийн бие даасан үзэсгэлэнгээ Сингапур (2013), Швейцарь (2011), Хонг Конг (2010), Тайланд (2009), Энэтхэг (2008), АНУ (2004) зэрэг олон оронд гаргаж, Монголын орчин үеийн урлагийг нэгэн талаас нь толилуулсан. Тэр бүх бүтээлүүдийнх нь өнгө, дүрслэл олон орны үзэгчдэд “Монгол” хэмээх догшин агаад тайлагдашгүй нууцлаг үндэстний ертөнцийг үзэх үзэл, дотоод сэтгэлийг таних өгөгдөл болж ирсэн юм.
Цаашдаа ч түүний бүтээлүүд бидний хамгийн эмзэг сэдвүүдийг урлагийн хэлээр тайлж унших оньсого болгон хувиргасаар байх болно. Хэзээ ч нугарч, бөхийшгүй мэт байрандаа бат зогссон М.Эрдэнэбаярын морьд, тэдгээр морьдын царай төрх, байр байдлаас эрсдэлээр дүүрэн тал нутагт бид хэрхэн амар амгалан оршин тогтнож байдгийг мэдэрнэ.